| |
Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд дөрөв давсан бөхчүүдээс явцын шинжилгээ авсан. Тэгвэл уг шинжилгээний хариу БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирж, нэг бөхөөс допинг илэрсэн гэнэ. Бид үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа.
Тэрбээр "Бөхчүүдийн хариу ирсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Журмаараа тухайн бөхөд бид хариуг танилцуулсан. Тухайн бөх Б сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдэнэ. Тэр болтол МҮБХ тухайн бөхийн нэрийг зарлах нь хуулиар хориотой. Тиймээс нэрийг зарлах ямар ч боломжгүй” гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?