| |
Улстөрчид нэг болохоор “Казино байгуулах цаг болсон. Хэзээ нэгэн цагт байгуулах учраас одоо л эдийн засгаа дэмжье. Харин монголчуудыг оруулахгүй” гэдэг. Ашиг сонирхол нь хавчигдаад ирэхээр хар тамхи, мөнгө угаалт гээд болохгүй бүхнээр ард түмнийг айлгаж байгаад сарниулчихдаг. Үндсэндээ би биш бол чи хийхгүй гэсэн эрх ашиг Казиногийн хуулийг унагаж ирсэн.
Сангийн яамныхны тооцоолсноор эхний жилд казиногоос 138 орчим тэрбум, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзсэн байдаг. Энэ нь нэг казиногоос олох орлого бөгөөд хэрэв хоёр казино байгуулна гэж үзвэл орлогын хэмжээ 74 тэрбумаас 148 тэрбум төгрөг болж өснө гэсэн үг гэж байв.
Тусгай зөвшөөрөл авснаас хойш хөрөнгө оруулалтыг гурван жилийн дотор Монгол Улсад оруулна. Харин төр 25-30 жил бизнест нь огт оролцохгүй. Өдөр тутам орж байгаа орлогынх нь 40 хувийг Монголын Засгийн газар авна. Ширээ болгон дээр орж байгаа орлогоос татвар авна гэсэн үг. Үлдсэн 60 хувиараа амьдар, бооцоогоо тавь гэж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?