| |
ABC болон Fox News сувгийн мэдээлснээр, тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 27-ны өдөр Техас мужийн Хьюстон хотод хоёр эрэгтэй бууны суманд өртөж нэг нь нас барсан байна.
Орон нутгийн цагдаа нар 02:20 цагийн үед хэргийн газарт очиж шуудуунд унасан машин дотроос буудуулсан эрэгтэйг олсон байна. Цагдаа нар яаралтай тусламж үзүүлсэн ч хохирогч нас барсан хэмээн мэдэгджээ. Өмнө нь цагдаа нар ойролцоох гудамжнаас буудуулсан өөр нэгнийг олж эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь тун тааруу байгаа аж.
Цагдаагийнхан энэ хоёр хэргийг хоорондоо холбоотой гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?