![]() |
Бүсгүйчүүд өөрсдийг нь Жастин Биберээс болж муудалцсан гэх цуу яриаг няцаан, тэврэлдэж буй зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь шуугиан тариад байна.
Загвар өмсөгч Хэйли Бибер "Call Her Daddy" подкастын үеэр Селена Гомезтой харьцах харилцааныхаа тухай ярьсан байдаг. Тэд 2018 онд Жастин Бибер болон Хэйли Бибер нарын хуримын ёслол болсны дараа хоёулхнаа уулзаж байжээ.
Жастин Бибер, Селена Гомез нар найман жилийн турш үерхсэн.
Энэ хугацаанд хэд хэдэн удаа салж, өөр хүмүүстэй болзож байсны нэг нь Хэйли Бибер. Зарим хүмүүс Жастин Биберийг Селена Гомезтай үерхэж байх хугацаандаа Хэйлитэй уулздаг байсан хэмээн хардах нь бий.
Энэ тухай Хэйли Бибер "Надтай давхар уулзсан зүйл байхгүй. 8 жил үерхсэн Жастин, Селена нар 2018 оны гуравдугаар сард салсан. Тэд зургаадугаар сард дахин уулзсан. Тэр үед би Жастинтай уулздаг байсан. Заримдаа тэр хуучин бүсгүйтэйгээ уулзаж, заримдаа надтай уулздаг байсан ч ямар нэгэн романтик харилцаа байгаагүй. Гаднаасаа хэрхэн харагддагийг би мэдэхгүй ч тэдний харилцаа дууссан мэт санагддаг байсан. Тийм ч учраас би Селенаг хүндэлдэг. Гэхдээ тэдний хэн нэгнийх нь өмнөөс ярих надад хүнд байна. Учир нь энэ бол тэдний л харилцаа. Би тэдний харилцааг маш их хүндэлдэг" гэжээ.
Эцэст нь, бүсгүйчүүд анх удаагаа хамт байгаа зургаа авахуулж, найрсаг харилцаатай байгаа гэдгээ баталлаа.
https://news.zindaa.mn/4dcx
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?