| |
Улаанбаатар хотод ядуу хүн ам улам ихээр төвлөрч буйг Дэлхийн банк, ҮСХ-ны хамтарсан судалгаанд тодотгожээ. Зүүн бүс нутагт ядуурал хамгийн өндөр байгаа боловч улсын хэмжээнд нийт хүн амын хамгийн бага буюу 7 хувийг эзэлдэг тул нийт ядуу хүн амын дөнгөж 8 хувийг эзэлж байна. Харин Баруун болон Хангайн бүсүүдийн хувьд ядуурлын түвшин төдийгүй ядуу хүн амынхаа эзлэх хувийг тодорхой хэмжээнд бууруулж чадсан.
Баруун болон Хангайн бүсийн ядуу хүн амын эзлэх хувь 2010 онд 18 ба 27 хувь байсан бол 2020 онд 14 ба 21 хувь болж буурчээ. Улаанбаатар хотын хувьд, хотжилтын түвшин өндөр байгаа нь ядуурлын түвшинг бууруулахад хүндрэл болж байна. Түүнчлэн нийт ядуу хүн амд эзлэх Улаанбаатар хотын ядуу хүн амын тоо 2010 онд 35 хувь байсан бол 2020 онд 43 хувь болж нэмэгджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?