| |
Хэнтий аймаг руу хамаг төсөв урсаж, Бэрх гэх буйдхан тосгонд нь хүртэл музей баригдаж байгааг шүүмжилсээр төсвийн жилийн талаас илүүг туулчихлаа. Эцэст нь "Төрийн тэргүүн Хэнтийнх, Ерөнхий сайд ч Хэнтийнх учраас арга ч үгүй биз” хэмээн хүлцэж, хүлээн зөвшөөрцгөөсөн. Тэгвэл хүлцэж, хүлээн зөвшөөрч боломгүй нэгэн баримтыг хүргэж байна. Тодруулбал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Хэнтий аймгийн бэр ажээ. Тэгээд болоогүй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат мөн Хэнтий аймгийн уугуул бөгөөд тэд нэг ургийн модны хоёр мөчир ажээ. Өөрөөр хэлбэл, тэд худ ургийн хүмүүс болж таарч байна. Цаашилбал, тэдний ургийн модонд Монголбанкны салбар хариуцсан хоёр захирал ч багтаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?