| |
Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны хүсэлтээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн төслөөр Монголын хөдөө орон нутгийн орос хэлний багш нарт зориулсан арга зүй, технологийн 40 цагийн онлайн сургалтын эхний хэсэг 2022 оны 05-р сарын 21-нээс 06-р сарын 18-ны хооронд амжилттай явагдаж дууслаа. Тус төслийг оросын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбоотын их сургуулийн тэргүүн дэд захирал С.В.Кортов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж албан ёсоор нээсэн юм. Сургалтыг Уралын их сургуулийн профессор багш нар удирдан явуулсан ба тус сургалтын зорилго нь хөдөө, орон нутгийн багш нарын мэргэжил дээшлүүлж, багшлахуйн ур чадварыг нь арга зүй, технологийн шинэлэг элементээр баяжуулахад чиглэгдсэн юм. Сургалтын 2-р хэсэг 2022 оны 08-12-р сарын хооронд үргэлжлэн явагдаж, орон нутгийн багш нарт батламж гардуулах юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?