![]() |
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд олон жил шаардагдаж болзошгүй гэж мэдэгджээ.
Германы "Bild am Sonntag” хэвлэлд бичсэнээр, тэрбээр мөргөөлдөн хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулахдаа "Үүнийг хэн ч мэдэхгүй. Олон жил үргэлжилнэ гэдэгт бэлтгэлтэй байх ёстой. Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоож болохгүй. Хэт өндөр үнэ төлсөн ч хамаагүй тус улсыг дэмжих ёстой” гэжээ.
Үүнтэй зэрэгцэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украин дахь зэвсэгт мөргөлдөөн олон жилээр сунжирч магадлалтай. Гэсэн хэдий ч Киевийн эрх баригчдыг дэмжих асуудал дээр өрнөдийн шийдэмгий байр суурь сулрах учиргүй гэж мөн мэдэгдсэн байна.
"The Sunday Times” хэвлэлд бичсэнээр, Оросын эрх баригчид нөөц шавхах кампанит ажил өрнүүлсэн тул өрнөд сунжирсан дайнд өөрийгөө сургах шаардлагатай гэж Борис Жонсон үзэж байна. Украинд үзүүлэх дэмжлэгийн хувьд, тэрбээр тус улсын сүйрсэн дэд бүтцийг сэргээн босгох төслийн онцлов. Түүнчлэн Украинд зэвсэглэл үргэлжлүүлэн нийлүүлэх, Украины цэргүүдийг Европын орнуудад бэлтгэхийн чухлыг онцолсон байна. Лондоны тооцоолсноор, 120 хоног тутамд 10 мянга хүртэл цэрэг бэлтгэх боломжтой. Мөн Украины үр тариаг хуурай замаар тээвэрлэх боломжийг судлах шаардлагатай байна. Энэ бүх арга хэмжээ Украины байр суурийг бэхжүүлж, Зеленскийн дэвшүүлсэн нөхцөлөөр дайныг төгсгөх боломжтой гэж Жонсон мэдэгджээ. Тэрбээр Оросын цэргийн ажиллагаа амжилттай өндөрлөснөөр Европын илүү аюулгүй болгохгүй гэжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?