![]() |
Энэ удаад АИХ-ын депутатууд Ерөнхийлөгчийг яагаад бүх ард түмнээс сонгох нь зүйтэй хэмээн шийдсэн талаар сонирхлоо. “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”-ийн наймдугаар ботид энэ талаарх протокол нийтлэгдсэн байна. 1991 оны арванхоёрдугаар сарын 6-нд АИХ-ын депутат Ч.Хурц, О.Дашбалбар нарын саналаар “...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог болох” асуудлыг АИХ-ын чуулган хэлэлцжээ. “...Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоё” гэдэг саналыг 217 депутат буюу 66 хувь нь дэмжиж, 91 депутат буюу 28 хувь нь татгалзаж, 19 депутат буюу зургаан хувь нь түдгэлзжээ.
Харин Б.Чимид гуай “...Хэрвээ ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож, шууд ганц шаттай сонгууль хийх юм бол Монгол Улсыг ямар улс гэх вэ. Парламентын гэх үү, Ерөнхийлөгчийн засаглалтай гэх үү” гэж санаачлагчдаас асуухад Ч.Хурц “...Парламентынх гэж үзнэ үү, Ерөнхийлөгчийнх гэж үзнэ үү, тэрнийгээ өөрсдөө шийднэ биз. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгуулья, ард түмний засаглал учраас ард түмэн төрийнхөө эзэнтэй болъё л гэж хэлж байгаа үг” гэсэн хариултыг өгчээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?