![]() |
Дархан цаазат Богд хан уулын ам болгон эзэнтэй. Дэлхийд анхны Дархан цаазат уул гэх мөртөө ам болгоныг амины хаус хорооллоор дүүргэж, ашиг хонжоо ологсод нь хамгаалах ёстой улстөрчид нь өөрсдөө. Төрийн томчууд нь өөрсдөө Богд хан уулын амууд, хатан туулын хөвөөг халаас, хэтэвчээ түнтийлгэх талбар болгож байгааг лавтай 10 гаруй жил амтай бүхэн нь шүүмжилж, эсэргүүцэж ирсэн. Хамгийн ноцтой нь, "аялал жуулчлалын” гэх зориулалтаар газар ашиглах эрхтэй болмогцоо амины хауснууд босгож, ашиг олдог нь хууль зөрчиж байгаа ноцтой үйлдэл. Харамсалтай нь, харьяа яам нь тухайн газруудын эрхийг цуцална мэдэгдэх төдийгөөр ард түмний амыг тагладаг атал үр дүн гарсангүй, харин ч эсрэгээрээ тэрбум тэрбумаар үнэлэгдэх үнэтэй, тансаг зэрэглэлийн хаус хорооллууд хаяа хаяагаа залган баригдсаар.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?