![]() |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөтгөн шинэчилсэн “11 11” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Ө-гийн гомдлыг утсаар хүлээн авав. Иргэн Ө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан байлаа. Тус гомдлыг Ерөнхий сайд харьяа яаманд нь шилжүүлэв. Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төв одоогийн байдлаар зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200 гаруй дуудлага хүлээн авч байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?