logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ц.Төрхүү: Бид ирээдүйгээсээ ус “хулгайлж” ууж байгаа шүү

Бичсэн:khulan
2021/09/27/, 16:02
Tweet

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн ярилцлагыг хүргэж байна.

Манай ажлыг шалгахад амархан

-Нийслэл хотыг усаар хангаж байдаг байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл хэр хангаж байна, өвөлд бэлэн үү гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэлийг саяхан шалгасан. Манайх бэлтгэл ажил 93 хувьтай байгаа бөгөөд "Өвөлд бэлэн үү” үйл ажиллагаанд манай хамт олон манлайлсан. Гэхдээ ямар нэгэн шалгаруулалтад тэргүүлэх, эсвэл бичиг цаасан дээр хангалттай гэж дүгнүүлэх нь гол нь биш л дээ. Яаж Улаанбаатарчуудаа амин хэрэгцээ болсон усаар тасалдуулахгүй, тоног төхөөрөмж бүрэн бүтэн, ажилчид маань эрүүл саруул, ямар ч үед бэлтгэлтэй, бэлэн байдлыг хангасан байх л хамгаас чухал.

Ковидтой энэ үед нуулгүй хэлэхэд хүнд байна. Бид хамгийн түрүүнд ажилчдыхаа эрүүл мэндийг анхаарах ёстой. Ус түгээгчид, цахилгаанчид, засварчид, инженер техникийн ер нь л бүх ажилтнуудаа хайрлаж ажиллуулахгүй юм бол нэг л өдөр унаад өгвөл байгууллага төдийгүй Улаанбаатарчууд маань хэцүү байдалд хүрнэ. Бид одоогоор 1700-аад ажиллагсадтай ажиллаж байгаа бөгөөд вакцины 3 дахь тунд 70 хувь хамрагдсан. Манайхны ажлын гол онцлог нь 24 цаг бэлэн байдалд ажиллах ёстой байдаг. Хүн хүч, машин тоног төхөөрөмж, шугам сүлжээ ер нь бүх зүйл бэлэн байдалд байх шаардлагатай ч хил гааль дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан ажилд хүндрэл учруулж байна. Гэхдээ бид ажлаа хэвийн үргэлжлүүлж байна, цаашид ч үргэлжлүүлэх ёстой. Манай ажлыг шалгахад амархан. Өглөө босоод крантаа нээхэд ус гоожиж байвал, бие засаад усаа татаж л байгаа бол бид ажлаа хийж байна л гэсэн үг дээ.

-Зун болохоор халуун ус тасалчихдаг. Энэ танайтай хамаагүй гэсэн үг үү?

-Хүмүүс шугам сүлжээний ажил болгоныг манайх гэж андуурдаг. Бид газар шороо ухаж шугам, сүлжээ засахаа больсон. Цэвэр усны шугамаа шуудуу ухалгүйгээр доторлох дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлж, нутагшуулаад 4 дэхь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү шудуу ухалгүйгээр шугам хоолойг доторлох арга нь газар шорооны ажил хийгдэхгүй, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, авто замын хөдөлгөөнд саад болохгүйгээр шинэчилдэгээрээ онцлог юм. Ингэж шинэчилсэн шугам хоолойд 100 жилийн баталгаа өгч болно. Харин иргэд, аж ахуй нэгжүүд, барилгын компаниуд газар шорооны ажил хийхдээ манай байгууллагын шугам хоолойг гэмтээх, хагалах асуудал урин дулааны улиралд их гардаг. Ийм тохиолдолд бол хэрэглээний цэвэр усыг хааж засварлахаас өөр аргагүйд хүрдэг. Дээрээс нь нэмж хэлэхэд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг манай байгууллагад хамаатуулан ойлгодог. Манай байгууллага орон сууцанд оршин суугчид болон зарим аж ахуй нэгж байгууллагуудтай шууд харилцдаггүй. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар манайхаас цэвэр усыг аваад иргэн, аж ахуй нэгж рүү дамжуулан түгээдэг. Халуун усны асуудлыг бид хариуцдаггүй.

Тодруулбал орон сууцанд оршин суугч иргэн халуун, хүйтэн усны мөнгөө УСУГ-т биш, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд конторуудаар дамжуулан төлдөг. Манай байгууллага нийслэл Улаанбаатар хотын хэрэглэгчдэд түгээх усыг олборлон, төв шугамаар Орон сууцны салбар шугам хүртэл хүргэж, гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үүрэгтэй ажилладаг. Усны үнэ бол маш хямд. Улаанбаатар хотын гэр хороололд 1 литр усыг хүргэхэд 13 төгрөгийн зардал гаргадаг боловч иргэдэд 1 төгрөгөөр, орон сууцанд оршин суучдын 1 литр ус 71 мөнгө байдаг. Манай байгууллага чинь алдагдалтай ажилладаг. Одоо ийм бага үнэтэй зүйл хаа ч байхгүй.

-Саяхан иргэдийн төлсөн ус, цахилгааны мөнгөнөөс зувчуулсан гэсэн асуудал дэгдэж таны нэр холбогдож сонсогдсон, тэгэхээр ямар ч хамаагүй гэсэн үг үү?

-Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт асуудал үүссэн юм шиг байна лээ. Тэрэнтэй холбож миний зургийг тавиад нэлээн их сенсаци дэгдсэн. Би өөрөө Авлигатай тэмцэх газарт бичиг явуулж, тухайн асуудалд манайхаас холбогдсон хүн байна уу гэдгийг шалгуулах хүсэлт тавьсан. 2021 оны 09 сарын 13-нд "Орон сууц нийтийн аж ахуйн газар, иргэдийн хооронд асуудалтай байна. Дээрх хэрэгт танай байгууллага хамааралгүй бөгөөд яллагдагчаар татан мөрдөх шалгах ажиллагаа явуулаагүй нь үнэн болно” гэсэн хариу ирсэн. \бичгийг харуулав.сурв\

Зарим хэвлэл мэдээллийнхэн эх үүсвэр нь тодорхойгүй, түүнийгээ нягталж шалгахгүйгээр хүнийг муулж харлуулах зорилготой байдаг бол тэр хүмүүсийн зорилго биелсэн байх. Сайн ч харлууллаа. Дахин хэлэхэд манайх иргэн аж ахуй нэгжүүдтэй шууд харилцдаг байгууллага биш. Хүмүүс орон сууц, дулаан, ус суваг гурвыг андуураад байдаг. Усны үнийг дээр дурьдсан. Ийм байхад хаанаас яаж мөнгө идүүлэх гээд байдаг юм. Бид төвлөрсөн сүлжээгээр нийлүүлсэн усаа тоолуураар тоолж, тоолуурын заалтаар нэхэмжлэлээ гаргадаг. Улсаас төлж байгаа иргэдийн хэрэглэсэн усны үйлчилгээний хөлсийг бидэнд олгохдоо ХСУХАТАҮЗ3, БХБЯ, СЯ гэсэн 3-4 дамжлагаар хянагдаж, шалгагдаж орж ирдэг шүү дээ.

-Сошиалаар ч бас их дэвэргэдэг тал байгаа л даа?

-Сэтгэгдэл бичсэн хүмүүсийг би шүүж үзсэн. Тэгсэн чинь нэг редакцийн хүмүүс байсан. Нэг нь мэдээгээ бичээд нөгөөдүүл нь доор нь коммент бичээд сууж байдаг юм шиг байна лээ \инээв\. Гэхдээ би гэр бүл, эцэг эх, найз нөхөд, хамт олонтой, нэр хүндээ эрхэмлэж явдаг хүн шүү. Улаанбаатар хотынхоо төлөө 20 орчим жил зүтгэж л явна. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйл цөөнгүй байгаа. Тийм болохоор хүмүүс тунг нь тааруулж бичиж, муулж баймаар. Миний хувьд юм болгоныг хараад зүгээр суугаад байдаг ч юмуу, мэдэхгүй, мэдрэхгүй, мэлийгээд өнгөрөөдөг ч хүн биш. Ер нь хараад байхад сайнаасаа илүү дандаа муу зүйл бичиж байгаа харагдах юм. Ямар нэг мэдээллийг хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж дүгнэж байдаг боловч, сайныг нь биш мууг нь чухалчилдаг болсон нь харамсалтай санагддаг.Энэ ковидтой үед сайн сайхан юм бичиж хүмүүсийн дархлааг дэмжиж байвал зүгээр санагдах юм.

2016 онд энэ байгууллагын даргаар томилогдоод ирэхэд ямар байсан одоо ямар болсон бэ гэдгийг манай ажилчдаас асууж болно. Төрд хоёргүй сэтгэлээр зүтгэе гэж боддог. Ажил хийж байхад алддаггүй хүн гэж хаана байхав. Гэхдээ төрийн сүлдэндээ мөргөсөн цагаас хойш зүтгэсэн шиг зүтгэх хэрэгтэй. Алдаа гаргах эрхгүй.

-Та НИТХ-д гурван удаа сонгогдсон. НИТХ-ийн тэргүүлэгч, энэ том байгууллагын даргын хувьд та харин харьцангуй гайгүй гөвүүлдэг юм биш үү?

-Гөвүүлэхээр үйлдэл хийгээгүй юм чинь яаж гөвүүлэх юм бэ. \инээв\ Гэхдээ заавал гөвөх сонирхолтой байдаг юмуу. Би гэхдээ одоо нэг их эмзэглэхээ больчихжээ. Ээж, аав маань нас өндөр болж. Өндөр настай хүмүүс миний өмнөөс эмзэглээд байдаг болж. Намайг харлуулаад тэр хүний сэтгэл ханаж, зорьсон нь биелж байвал тэр хүнд би буян болж байна гэж бодоод сэтгэлээ цайруулж боддог доо.

-Эсвэл улс төрийн сонирхол, ашиг сонирхлын зөрчилдөөн байгаа юм болов уу?

-Тийм зүйл байхгүй дээ. Үнэнийг цаг хугацаа харуулах байх. Би 2,3 сонгуульт ажил хийж байгаа. Мэдээж алдаа дутагдал гаргая гэж хэн ч бодож явдаггүй. Санаатай санаандгүйгээр хүмүүс алддаг байх. Миний хувьд бол архи дарс уухгүй, тамхи татдаггүй болохоор гэр, ажил, фитнес гэсэн маршруттай.

Та надаас өвөлжилтийн бэлтгэлийн талаар асууна гэсэн чинь өөр зүйл рүү хазайгаад байнаа даа. Одоо энэ сэдвээ орхих уу даа.

-УСУГ гэхээр л асуудлууд гарч ирдэг. Цэвэрлэх байгууламж гэх мэт. Хуучны тогтолцооноос болоод ч тэр үү, надад бол нэг их засвар хийсэн байгууллага л санаад ордог?

-Манай байгууллага одоогоор 1700-гаад ажиллагсадтай, Нийслэлийн хүн амыг стандартад нийцсэн унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм зорилготой ажилладаг инженерийн байгууламж. Энэ хүрээнд цэвэр ус олборлож байгаа худаг, станцууд, цэвэр бохир усны шугам сүлжээ, гэр хороололд түгээлт хийж ус түгээх байрууд мөн цэвэрлэх байгууламж харьяалагддаг. 1959 онд байгуулагдсан, 62 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага.

Ийм олон жилийн турш хэв маяг нь тогтчихсон байгууллага. Би энэ байгууллагад ажиллаад 5 дахь жилдээ болж байна. Хараад байхад манайхан ажлын төлөө зүтгэсэн, хагас цэрэгжсэн бэлэн байдалд байдаг хүмүүс байдаг. Илүү дутуу зүйлд хазайгаад байхгүй, өөрсдийхөө зорилгыг маш сайн ухамсарласан. Энэ нь ковидтой хүнд хэцүү үед хамгийн их харагдаж, мэдрэгдэж байна. Манайх өглөө 8 цагт ажил эхэлдэг. Ковидын эхний хөл хорионы үед манай ажлын 2 залуу хаа байсан Дамбадаржаагаас цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд Ус хангамжийн төвийн станц руу дүн өвлийн хүйтэнд битүү цан хүүрэг болчихсон алхаад ажилдаа ирж байсан. Хэн ч харсан сэтгэл өвдөхөөр. Тийм сэтгэлтэй хүмүүс. Ийм хэцүү үед, ар гэрт асуудал тохиолдлоо, надад ийм байна, би үүнийг хийх ёсгүй гэх ямар ч асуудал гаргадаггүй, бүгд л өдөр, шөнө, хэзээ ч дуудсан бэлэн, хаанаас ч хүрч ирээд ажлаа хийдэг. Хэдийгээр цаг үе хүнд байгаа ч ажилд тасалдал гаргахгүй яг л өмнөх шигээ болгоод л байна. Төр ямар ч үүрэг даалгавар өгсөн ямар ч үед биелүүлж, итгэл алдахгүй ийм л хүмүүсээс бүрдсэн хамт олон ажилладаг.

Манай цэвэрлэх байгууламжийн ажилчид маань Улаанбаатар хотын иргэдийн бохир шингэнтэй зууралдажбайдаг. Цэвэрлэх байгууламжид ирж буй усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-5 дахин их, хэмжээ нь ч байгууламжийн хүчин чадлаас их ирдэг. Өдөр шөнөгүй маш их ачаалалтай. Тэгсэн ч энэ их хүнд хүчир ажлыг, ачааллыг даагаад сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаа тэднийгээ хараад бахархаж, илүү ихийг хийж бүтээх хүсэл төрдөг дөө.

Хуучирч муудсан, эвдэрч хэмхэрсэн зүйлүүдээ тухай бүрт нь засаж янзлалгүй яахав. Тэр нь тухайн үеийн эдийн засгийн боломжиндоо баригддаг байсан байх. Гэхдээ сүүлийн үед шинэ технологи нэвтрүүлэх, шинэчлэн сайжруулах тал дээрээ илүү их төвлөрч байна.

-Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно гэсэн үү. Том төсөл учраас цаг хугацаа шаардлагатай байдаг байх л даа. Хэчнээн ч олон жил яригдав даа?

-Өмнөх Засгийн газар усны салбарт хоёр том ажил хийж эхлүүлсэн. Нэг нь Шинэ цэвэрлэх байгууламж, хоёр дахь нь ус хангамжийн Баруун доод эх үүсвэр. Одоо байгаа цэвэрлэх байгууламж 1964онд ашиглалтад орсон. Хоногт 170 мянган куб метрбохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Гэвч өнөөдөр ирж байгаа ус 190 мянга гарчихаад байна. Шинэ цэвэрлэх байгууламж зайлшгүй барих шаардлагатай. Гэр хорооллыг барилгажуулна гээд яриад байгаа. Цэвэрлэх байгууламжгүй бол боломжгүй зүйл. Засгийн газрын барьсан энэ бодлого бол маш зөв маш том бодлого. Үе үеийн хийж чадаагүй зүйлийг хийсэн. Харин битгий улстөржүүлээсэй гэж боддог. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэлсэн 2023 онд ашиглалтанд орно.

Дараагийн том ажил нь Сонгинохайрхан уулын бэлд баригдаж байгаа ус хангамжийн Баруун доод эх үүсвэр. Энэ бол бидний үед хийж буй маш том төслүүд. Хойч үедээ бид маш том буян үйлдэж байна гэж би боддог. Утаанаас болоод хэчнээн хүүхэд уушиг нь гэмтэж уушгины асуудалтай болж байгаа билээ. Хөрсний бохирдлоос болж ямар урхаг гарч байгаа билээ. Өмнөх шигээ л бид айл болгон хашаандаа жорлон ухаад амьдраад байх ёстой юм уу. Ийм асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдэж чадсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг, санхүүгийн эрх мэдэл өгөхөд маш том дэмжлэг үзүүллээ. Улаанбаатарчуудад маш хэрэгтэй түүхэн гэж хэлж болохоор алхам. Дараагийн том төсөл бол АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая долларын буцалтгүй тусламжаар цэвэрлэхээс гарч буй усыг цэвэршүүлж 3,4-р цахилгаан станцын технологийн хэрэгцээнд ашиглах бөгөөд цаашилбал машин угаалгын газар, ундны уснаас бусад ахуйн хэрэглээнд ашиглах боломж нээгдэж байна. Олон жил ярьсан энэ ажил одоо бодит ажил болж шуударсанд хувьдаа баяртай байна.

Том төслүүдийг бүү улстөржүүлээсэй

-Бид цэвэр усаа жорлонд татаж, машин угааж байна гэж бас олон жил гасласан. Цаашид саарал ус ашиглах боломжтой болох нь. Гэснээс нэг хэсэг Улаанбаатар 30 жилийн цэвэр усны нөөцтэй гэж яригдаж байсан, үнэн үү?

-Яг хатуухан хэлэхэд тэр бизнес хийдэг хүмүүсийн PR. Худлаа ярьж, эсвэл хүнийг айлгах замаар бизнес хийдэг хүмүүс ч байдаг. Зарим нь зөвхөн сошиалаар л ажил хийж байна. Бүр төрийн байгууллагууд ч сошиалаар ажлаа явуулдаг болсон байна. Намайг анх төрийн албанд орж байхад сошиал ашигладаггүй, хэрэглэдэггүй байсан. Маш хатуу нягт ажилладаг байлаа.

Төр гэмээнэ өнөөдрийн мянган хүнийг биш, ирээдүйн сая хүнийг бодож ажиллах ёстой гэж би боддог. Өнөөдөр муу хэлүүлж болно. Ирээдүйгээ харж, тэрэн рүү тэмүүлж байх ёстой. Жижиг алдар нэр хөөх гэж, эсвэл арьсаа хамгаалах гэж сошиалаар ажиллаад яах юм бэ. Үүний цаана гадны нөлөө байвал яах вэ. Ирээдүйн Монгол оршин тогтнох уу үгүй юү гэдгийг алсуур нь харах ёстой. Цэвэр усны эх үүсвэрт террорист үйл ажиллагаа явуулбал яах вэ? Улаанбаатарчууд хэд хоног усгүй байж чадах вэ? Хүн алт, мөнгө, доллартай байгаад яах юм бэ, тийм биз дээ. Үүнээс л сэргийлж төрөөс энэ салбарын бодлогыг тодорхойлж, маш том төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ том төслүүдийг бүү улстөржүүлээсэй.

-Цэвэрлэх байгууламж засаад, шинэчлээд байна гэдэг, гэсэн ч өмхий үнэртээд байна гэсэн шүүмжлэл байгаад байх юм?

-Би 2016 оны 9 сард ажлаа авч байсан. Тэр үед Улаанбаатар ямар үнэртэй ямар байсныг хүмүүс санаж л байгаа байх. Би өөрөө Толгойтын хүүхэд. Хар багаасаа тэр үнэрийг үнэртэж өссөн. Цэвэрлэхийн балиар үнэр гэж хүн болгон ярьдаг. Тэр өтгөн шингэнийг өмнө нь ил задгай хатааж, овоолго үүсгэж байсан. Юу үнэн, энэ үнэн. Ус сувгийн удирдах газрын ажилтнууд, Барилга хот байгуулалтын яамнаас шалгаруулсан компаниуд бүгдээрээ хүч хавсран 50-60 жил овоолсон хур лагийг зайлуулсан. Тэр их овоолсон лагийг зөөвөрлөхөд ямар аймаар байсан гэж санана. Өнгөн хэсгийг ухахад л ямар үнэр гарахыг төсөөлөхөд хэцүү , 50, 60 жил овоорсон, баас, шээс шүү дээ. Энэ бүхний ард бид гарч чадсан. Зун хажууд нь очиход намаг шиг пад пад гэж дуугардаг байлаа шүү дээ. Тэр зургууд надад одоо ч бий. Хэвлэлийхэнд ч байдаг байх. Одоо газар дээр нь яваад оч. Үр дүнг нь харна. Одоо ойр хавьд амьдарч байгаа хүмүүсээс асуу. Тэнд ойролцоо өлөн боловсруулах үйлдвэрүүд байгаа. Тэндээс гарч байгаа үнэр цэвэрлэх байгууламжтай хамааралгүй. Энэ жил Ерөнхий сайд, Барилга хот байгуулалтын сайд, сэтгүүлчдийг дагуулаад очиж үзсэн дээ. Тэгэхэд "Өө бүр үнэргүй болчихсон байна шүү дээ, аймаар үнэртэй байх гээд 2-3 маск давхарлаад ирсэн” гэж нэг сэтгүүлч хэлж байсан. Энэ л үр дүн. Бид лагийг усгүйжүүлэх ажлыг хийж чадсан. Гэхдээ үнэр ор тас байхгүй болчихоогүй. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохоор байдал арай дээрдэнэ. Дараа нь хатаах дамжлагыг хийхийн тулд бид Мянганы сорилтын сан, Хятадын Засгийн газартай ярилцаж байгаа. Энэ болчих юм бол лаг гэдэг зүйл маань шороо шиг юм болж гарч ирнэ. Тэрний дараа шатаавал бүр үнс болно. Тэрийг ашиглаж болно. Уурхайн ухсан нүхнүүд, замын нүхнүүдэд дүүргэлт хийхэд ашиглаж болно. Экологид ямар ч хор хөнөөл байхгүй. Одоо 2 дамжлага үлдээд байгаа юм.

-Хэдэн жилийн өмнө Туул гол, танай цэвэрлэх байгууламжаас доошоогоо бол битүү өмхий үнэртэй, ногооноороо эргэдэг байсан. Энэ жил бол бороо хур ихтэй байсан болохоор их анзаарагдсангүй. Арай дээрдсэн үү, эсвэл..?

-Тийм байсан, одоо арай дээрдсэн. Цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохир усны бохирдол 3-5 дахин их, хэмжээ нь ч их байхад бид 84 хувь цэвэрлэж байна. Энэ бол муу үзүүлэлт биш. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ороод, ирж байгаа бохир ус нь зөвшөөрөгдөх хэмжээний бохирдолтой ирсэн нөхцөлд бид үүнээс илүү цэвэрлэж чадна. Нөгөөтэйгүүр бохирдуулагч үйлдвэрүүд төдийгүй айлууд ч гэсэн химийн гаралтай янз бүрийн цэвэрлэгч бодисуудыг өдөр тутамдаа маш их хэрэглэдэг болсон. Ковидтой үед эмнэлгийн байгууллагуудаас гарч байгаа бохир ус бас л манай шугам сүлжээгаар дамжаад цэвэрлэх дээр ирж байна.Энэ бүх зүйлийг бид цэвэрлэж байна даа.

Бид Туул голыг цэвэрлэх дараагийн төслөө хэрэгжүүлэх гэж байна. Энэ бол хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй. Туул голын бохирдолтод хүн болгоны "гавьяа” ч байгаа. Ялангуяа байрны айлууд, бохироо нэмэрлэж байгаа шүү дээ. Тийм учраас хүн болгон чадах чинээгээрээ Туул голоо цэвэрлэх ёстой. Бохирдуулагч үйлдвэрүүд маань өөрсдийн технологийн хэрэгцээнээс гарч байгаа бохирдол ихтэй усаа цэвэрлэдэг болох хэрэгтэй. Мэдээж аливаа зүйлийг үе шаттайгаар хийдэг. Урт удаан хугацаанд хуримтлагдсан зүйлийг гэнэт л нэг юм уу хоёрхон хоногт өөрчилнө гэж байхгүй. Тодорхой хугацааг туулж байж цэвэрлэгдэнэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй үе шаттайгаар явна.

-Хэдэн жилийн өмнө Туул голын төлөөх сэтгүүлч гээд хөдөлгөөн өрнүүлөх санаа яригдаж байсан. Иргэд ч бас эрэг хавийн хогийг цэвэрлэх гээд чадах зүйлээ хийж л байна. Тухайлбал, Туул голын эхээс аваад хот дундуур гарахдаа, танай цэвэрлэх байгууламжаас цааш ямархуу бохирдолтой байна гэж харьцуулсан судалгаа, шинжилгээ хийдэг үү?

- БОАЖЯ, НМХГ-аас тогтмол хяналт тавьж байдаг. Бид цэвэрлэхдээ хэдэн "амьтан” тэжээгээд үзэж л байна. /инээв. Ус цэвэршүүлэх бичил биетэн тэжээж байгаагаа хэлж байгаа бололтой. сурв/ Бичил биетэн гээд ярихаар хүмүүс гайхах байх л даа. Нян бактерийг биологийн аргаар устгах бичил биетэн үржүүлэх чиглэлээр гадны мэргэжилтнүүдтэй хамтарч судалгаа хийсэн. Тэд нарын буянд бас цэвэрлэж байна \инээв\ Гэхдээ л бас сайн болоогүй байна. Нөгөө их бохирдолтой ус чинь тэднийг устгачихаад байх юм. Аливаа зүйл, тэр тусмаа манай усны салбарын ажил шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлах ёстой. Би шинжлэх ухаанд итгэдэг.

-Нэг үеээ бодвол саарал усаа ашиглаж эхэлж л байгаа юм байна. Сониучирхаад асуухад гадны улсууд далан, усны сан байгуулж, борооны болон хөрсний усаа ашигладаг, зам цэвэрлэх, машин угаалга гээд. Манайд ийм зүйл хийж болдоггүй юм уу, эсвэл танай байгууллагад хамаардаггүй асуудал уу?

-БидСолонгос улстай хамтраад хийсэн зүйл байгаа. Манай байгууллагын миний өмнөх удирдлагын үед Туул усан цогцолбор байгуулах судалгаа хийж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байдаг. Одоо үүн дээр хөрөнгө мөнгөний асуудал болоод хэрэгжилтийг хөөцөлдөөд явж байгаа. Өнөөдөр бид ирээдүйгээсээ хулгайлаад ус ууж байна. Гүний цэнгэг усаар машинаа угааж, 00-доо татаад л сууж байгаа. Энэ төсөл бол гадаргын усыг нөөцлөөд ашиглана гэсэн үг.

-Саарал усыг, 3,4-р цахилгаан станцад ашиглаж эхлээд байна гэхээр, өдөрт чамгүй цэвэр ус хэмнэж эхэлжээ?

-Энэ ажил одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Хоёр станц өдөрт их хэмжээний гүний ус хэрэглэдэг. Саарал ус ашиглах талаар судалж, хичээж л явна. Би мэдэхгүйгээс ичдэггүй. Яагаад гэвэл би мэдэхийг хүссэн зүйлээ мэдмээр байгаа учраас суралцдаг. Зарим нэг хүмүүс бүх салбарт орж мэдэмхийрдэг. Зарим нь бүр бүх зүйлийг мэддэг судлаач ч болчихсон байх шиг. Нэг их мэдэмхийрснээ огт юу ч хийж чаддаггүй хүмүүс байна. Би мэргэжилтэн судлаач нараасаа асуудаг, судлуулдаг, мэдэх гэж хичээдэг. Манайх бол маш сайн мэргэжилтэн, инженер, судлаачид сайтай шүү. Дээр үеийн мундагууд байна, араас нь шинэ үеийнхэн орж ирж байна.

-Цэвэрлэх байгууламжийн тухайд таныг "Надад гурван жилийн хугацаа өгчих, тэгээд дараа нь надаас асуугаарай” гэж нэг том дуугарсан гэдэг?

-Намайг анх ажлаа авч байхад нэг сэтгүүлч асууж байсан. Би 3 жил хүлээчих гэж хэлж байсан. Тэрийг хүмүүс их асуудаг юм \инээв\. Гурван жилийн дотор үнэр нь бол багассан. Хийсэн нь үнэн. Үр дүн нь харагдаж байна. Гэхдээ хийх зүйл их байна, хийнэ. Бүгдийг ирээдүйдээ зориулж л хийж байна. Би биш юм аа гэхэд хэн нэгэн хэзээ нэгэн өдөр хийх л байсан байх.

Олимпын медальтай хамт олон

-Сүүлчийн сониуч асуулт сая олипмоос Ус сувгийн удирдах газрын ажилтан, танай Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Танай байгууллагын зүгээс ямар шагнал өгөв?

-Шагнал өгөөгүй байгаа. Цогтоо чинь манай шугамын ашиглалт засварын албаны засварчин залуу. Манайд зөндөө олон тамирчин бий. Волейбол, сагс гээд. Отгонбаатар гээд дэлхийн аваргын хүрэл медальтай залуу байгаа. ”Ер нь та хоёр медаль аваад ирвэл манайх төрийн байгууллага юу ч өгч чадахгүй шүү. Бэлтгэлээ хийх үед, янз бүрийн чөлөө зөвшөөрөл, цалинтай байлгахаар ярьж чадна” гэж би өмнө нь хэлдэг байсан. Тийм болохоор манай хоёр нэг их юм хараагүй байх л гэж боддог.

-Угтаж авч, ёслол хийгээгүй юм уу?

-Угтаж ч аваагүй, мөнгөн аяга ч өгч чадаагүй байгаа. Засгийн газар хүлээж авна гэсэн. Төр төмбөгөр ёс ёмбогор байх ёстой биз дээ. Засгийн газар хүлээж авсны дараа л нэг юм бодно доо.

-Тэмцээнд явах үед нь бид Цогоо, Отгоо хоёрын ажлыг хувааж хийж байя гэж хамт олон нь өргөдөл гаргаж байсан гэлүү?

-Аан нэг тийм юм болсон \инээв\ Ер нь бол байгууллагын зүгээс ганц хийж чадаж байгаа зүйл бол бэлтгэл, тэмцээний үеэр чөлөө өгч дэмжих. Миний бас бодож явдаг зүйл бол хамт олны урам бахархал. Манай байгууллагын ажилчид жилээс жилд залуужиж байна.Тэд энэ байгууллагад ажиллаж байгаагаараа бахархдагбайгаасай, ковидтойэнэ үед сэтгэл санааг нь өөдрөг байлгах эрч хүчтэй байгаасай гэж дэмжиж ажилладаг. Манайхан ч, би ч их баярласан, Монгол даяараа л баярлалаа шүү дээ.

Цогоог 2016 онд Риогийн олимпод ялагдаад, хогийн савны хажууд сууж байсан нэг зураг байдаг даа, яг л тэр үед нь ажилд авсан. Цогоо маань чадсан. Маш хөдөлмөрч, мундаг залуу. Энэ хүнд маш сайн багш дасгалжуулагч, дэмжиж тусалж байдаг гэр бүл, найз нөхөд, хамт олон нь байна. Залуучуудыг яаж ийм оргилуун сайхан байлгах вэ гэдэг нь маш чухал.

-Танайхан хоёр медаль хүлээж байсан байх аа. Жүдогоос танай Отгонбаатарыг медаль авах байх гэж Монгол даяараа л хүлээж байсан даа?

-Хүлээж байсаан \инээв\. Гэхдээ манай Отгоо мундаг байсан шүү.Дэлхийн 7 тэрбум хүнээас сая гаруй хүн нь жүдо бөхөөр хичээллэдэг. Тэрнээс олимпод оролцож байгаа нь 100 гаруйхан. Тэр тусмаа 3 сая хүнийг төлөөлж оролцоно гэдэг чинь маш том юм байхгүй юу.

Манай Цогтоо олимпоос ирээд "Энэ эхлэл” гэж надад хэлсэн. Тэгэхээр ирээдүйд олимпын алтан медальтай болох байх аа.

-Танайх дэргэдээ спорт заалтай, тамирчдыг дэмждэг. Жүдогоос гадна бас баг тамирчид байгаа байх аа?

-Спорт төвийг миний өмнөх Пүүжээ /Пүрэвжав/ дарга байгуулсан. Бас хүүхдийн цэцэрлэгтэй "Дусалхүү” гэдэг нэртэй 2019 оноос ажиллаж эхэлсэн. Хажуу талын гурван давхар байшингаа засаад цэцэрлэг байгуулсан. Одоо ажилчдын 100 орчим хүүхэд явдаг. Манайхан шөнө, оройгүй ажилладаг. Ажилчид маань хүүхдэдээ санаа зовохгүй, ажлынхаа цэцэрлэгт өгчихөөд, өдөр ч гүйж ороод харчихаж болж байна. Хүүхдүүд эрүүл өсөх хэрэгтэй. Манайхан ”Төрхүүгийн Дусалхүү” гээд инээгээд байдаг юм.

Манай залуучууд чөлөөт цагаараа спортоор хичээллэнэ, ядаргаа алжааллаа тайлна. Алба, албаараа цаг гаргаад зааландаа хичээллэнэ. Ажилчдын хүүхдүүд тэнд теннис, боксын сургалт явуулдаг. Ирээдүйд юм дуулгах хүүхдүүд бий.

Манай бусад спортын багууд ч бас мундаг шүү дээ. Нийтийн аж ахуйн салбар болон Нийслэлдээ алт, мөнгөн медальтнууд. Би ч өөрөө спортоор хичээллэх дуртай.

-За тэгэхээр ярилцлагаа танай хамт олон, Монгол Улс ирэх олимпоос алтан медальтай болох болтугай гэсэн ерөөлөөр өндөрлөе дөө.

-Баярлалаа. Ерөөл бат оршиг. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.

Төстэй мэдээллүүд

Ц.Төрхүү: Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглана

Ц.Төрхүү: Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглана

2021/08/19, 14:26
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин ашиглана

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин ашиглана

2021/05/28, 14:50
Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын 1-ээс эхлэнэ

Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын 1-ээс эхлэнэ

2019/02/18, 17:51
Улаанбаатар маань

Улаанбаатар маань "унгачихав уу" даа?

2018/05/14, 10:21

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
gallery image

Эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоотой улс болъё

8 | 0 | 2022/07/06, 09:42
gallery image

Канад улс Финланд, Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны орон боллоо

8 | 0 | 2022/07/06, 09:39
gallery image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар хамтарсан мэдэгдэл хийлээ

26 | 0 | 2022/07/05, 19:33
gallery image

Өчигдөр 149 жолооч согтуугаар жолоо барьж, 150 хүн эрүүлжүүлэгджээ

26 | 0 | 2022/07/05, 18:09
gallery image

Хүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгуулахыг дэмжлээ

28 | 0 | 2022/07/05, 15:24
gallery image

Д.Ганбат: Гадаад хэргийн сайд нь костюм өмсөж, зангиа зүүгээд ирдэг болсон нь ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу

40 | 0 | 2022/07/05, 14:51
gallery image

Ч.Өнөрбаяр: Оросын ард түмнийг өрөвдөж байна

39 | 0 | 2022/07/05, 14:30
gallery image

Б.Батцэцэг: Монгол, ОХУ сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээхээр тохирлоо

33 | 0 | 2022/07/05, 12:34
gallery image

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин хонь өдөр

32 | 0 | 2022/07/05, 10:53
gallery image

Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ

35 | 0 | 2022/07/05, 10:38
gallery image

Байр суурь: МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид

42 | 0 | 2022/07/05, 10:31
gallery image

Улстөрчид бөх, морь хоёрыг "самарч" дууслаа

38 | 0 | 2022/07/05, 09:59
gallery image

Аажуу явбал аяндаа хүрнэ дээ

330 | 0 | 2022/07/04, 19:01
gallery image

НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа энэ сарын 8-нд дуусна

43 | 0 | 2022/07/04, 17:34
gallery image

Б.Энх-Амгалан: Төрөөс "Бадрах-Энержи" ХХК-тай холбоотойгоор малчдын эсрэг бодлого явуулж байна

49 | 0 | 2022/07/04, 15:58
gallery image

Засгийн газраас хурдан морины уралдааны журмыг баталжээ

45 | 0 | 2022/07/04, 15:12
gallery image

Завьт эргүүлийнхэн голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав

44 | 0 | 2022/07/04, 14:59
gallery image

Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж Хоолт-Цагаанхяр хоорондын төмөр зам усанд автан угаагджээ

58 | 0 | 2022/07/04, 11:54
gallery image

НАТО-гийн үйлдэл дэлхийг улам эмх замбараагүй болгож байна

45 | 0 | 2022/07/04, 10:43
gallery image

Их Британид 3000 гаруй цагаач иржээ

47 | 0 | 2022/07/04, 10:10
gallery image

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ

59 | 0 | 2022/07/04, 10:04
gallery image

Стив Жобст Эрх чөлөөний медаль нэхэн олгов

57 | 0 | 2022/07/02, 18:46
gallery image

"Ус нь хортой Улаанбадрахын малыг махны ченжүүд мэдэхийн дээдээр мэднэ"

82 | 0 | 2022/07/01, 17:21
gallery image

Дэлхийн даяар эдийн засгийн уналт үргэлжилж, инфляц “тэнгэрт” гарлаа

60 | 0 | 2022/07/01, 13:33
gallery image

"Хан жаргалант нутаг" нөхөрлөл, "Эрхэс голд" ХХК хууль бусаар 300 кг алт олборлосон асуудлыг шалгуулъя!

68 | 0 | 2022/06/30, 18:25
gallery image

“Naadam night-2022” арга хэмжээний билет худалдаанд гарлаа

67 | 0 | 2022/06/30, 18:06
gallery image

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана

62 | 0 | 2022/06/30, 14:23
gallery image

Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

63 | 0 | 2022/06/30, 11:25
gallery image

Хятадын эдийн засаг 114.4 их наяд юаньд хүрчээ

64 | 0 | 2022/06/30, 10:36
gallery image

Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийг сааруулах эрсдэлтэй

61 | 0 | 2022/06/30, 10:32
gallery image

Өчигдөр 164 жолооч согтуу жолоо барьж, 123 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

62 | 0 | 2022/06/30, 10:27
gallery image

2022 – 2023 оны улирлын хөлбөмбөг болон футзалын хуанли гаргана

54 | 0 | 2022/06/30, 09:44
gallery image

УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбар яригдаж байна

65 | 0 | 2022/06/30, 09:29
gallery image

Дугуй нэршилтэй мотоциклийн хяналтгүй хэрэглээнээс хүүхдүүд эрсдэж байна

69 | 0 | 2022/06/29, 15:47
gallery image

Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

68 | 0 | 2022/06/29, 15:44
gallery image

Ерөнхий сайд аа, танай намын залуус, төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна

88 | 0 | 2022/06/29, 15:40
gallery image

МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг данс руу нь шилжүүлж эхэллээ

69 | 0 | 2022/06/29, 15:38
gallery image

Монгол хүүхдүүд Дубайд оюун ухаанаараа манлайлж байна

53 | 0 | 2022/06/29, 13:07
gallery image

Солонгост 16 мянга гаруй Монгол иргэн “харлажээ”

61 | 0 | 2022/06/29, 12:11
gallery image

Чернобыль шиг ураны уршиг хүрээгээ тэлж Хатанбулаг суманд ажиглагдаж эхэлсэн

77 | 0 | 2022/06/29, 10:10
gallery image

Иргэд 17 жил үерийн ус туулна

61 | 0 | 2022/06/29, 09:45
gallery image

"БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны систем"-ийг баталжээ

65 | 0 | 2022/06/29, 09:42
gallery image

Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

60 | 0 | 2022/06/28, 16:55
gallery image

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

64 | 0 | 2022/06/28, 11:24
gallery image

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

70 | 0 | 2022/06/28, 10:37
gallery image

Монголын жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

68 | 0 | 2022/06/28, 10:34
gallery image

“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

61 | 0 | 2022/06/28, 10:29
gallery image

"Бадрах-Энержи" ХХК туршилт нэрийн дор хууль бус олборлолт хийснээс хойш ураны хор уршиг эхэлсэн

71 | 0 | 2022/06/28, 10:11
gallery image

"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

68 | 0 | 2022/06/28, 09:46
gallery image

“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

66 | 0 | 2022/06/28, 09:27
gallery image

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

1388 | 0 | 2022/06/27, 22:29
gallery image

Автомашины түрээс тэнгэрт хадаж, Приус 30-ын үнэ өсжээ

79 | 0 | 2022/06/27, 22:23
gallery image

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

76 | 0 | 2022/06/27, 18:50
gallery image

Алжирын баруун хойд хэсэгт газар хөдлөлт болжээ

75 | 0 | 2022/06/27, 14:59
gallery image

У.Хүрэлсүх: Төрийн бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг

79 | 0 | 2022/06/27, 14:59
gallery image

Дуучин Э.Дүүриймаагийн “ХАВАР ХАЙР ХОЁР” шинэ дуу мэндэллээ

84 | 0 | 2022/06/27, 11:39
gallery image

НӨАТ-ын II улирлын баримтаа ирэх сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай

76 | 0 | 2022/06/27, 09:46
gallery image

Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

70 | 0 | 2022/06/27, 09:43
gallery image

Израйлчууд барилгын ханыг нэвт харах технологи бүтээжээ

71 | 0 | 2022/06/27, 09:32
gallery image

Украинд албан ёсны нэр дэвшигчийн статус олгов

44 | 0 | 2022/06/24, 16:36
gallery image

Ковидын эсрэг вакцин 20 сая гаруй хүний амийг аварчээ

43 | 0 | 2022/06/24, 16:29
gallery image

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

49 | 0 | 2022/06/24, 15:44
gallery image

Наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

44 | 0 | 2022/06/24, 13:27
gallery image

Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

49 | 0 | 2022/06/24, 10:28
gallery image

Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ

45 | 0 | 2022/06/24, 09:37
gallery image

Засмал замын дугуйн УАШТ өнөөдөр эхэлнэ

36 | 0 | 2022/06/24, 09:31
gallery image

“Баруун - Зүүн” тээврийн коридорыг Монгол, Хятад руу сунгана

48 | 0 | 2022/06/24, 09:26
gallery image

АНУ-д хувийн нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алджээ

49 | 0 | 2022/06/23, 14:25
gallery image

ШӨХТГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна

51 | 0 | 2022/06/23, 14:02
gallery image

ЭЕШ | Шалгалтын дүн онооны батламж хуудсыг ЦАХИМААР олгоно

63 | 0 | 2022/06/23, 12:33
gallery image

Цементийн үнийн огцом өсөлт, барилгачдыг ажилгүй суухад хүргэж байна

56 | 0 | 2022/06/23, 12:17
gallery image

Оросын гадаад валютын өрийг рублиэр төлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ

44 | 0 | 2022/06/23, 12:07
gallery image

ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэллээ

45 | 0 | 2022/06/23, 10:10
gallery image

Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа

44 | 0 | 2022/06/23, 09:59
gallery image

Хүннү хорооллын баруун талд барилгын кран унаж, хоёр хүн амиа алдлаа

58 | 0 | 2022/06/22, 19:47
gallery image

Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлсан есөн этгээдийг баривчлжээ

94 | 0 | 2022/06/22, 12:11
gallery image

Баянзүрх: Цахилгааны аюулгүй ажиллагааг хангаж байна

74 | 0 | 2022/06/22, 10:48
gallery image

Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох заалтууд

69 | 0 | 2022/06/22, 10:38
gallery image

Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар хүрчээ

83 | 0 | 2022/06/22, 09:45
gallery image

Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох заалтууд

89 | 0 | 2022/06/22, 09:27
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

63804 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

53459 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

43927 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

41740 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

37116 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

31515 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

25984 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Монгол бичиг сурах амархан

25932 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

25368 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

18784 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

16680 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

15069 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Элэгний эм ОНИГОО

13571 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

13055 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

12901 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Секси Монгол охидын сельфи

12898 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

12573 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

12484 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

12481 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

11961 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

11940 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Найман аймаг

11877 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

11733 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

11618 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Ардын бор эмчилгээ

10984 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

10875 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

Далай ламын сургаал

10628 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

10348 | 45 | 2017/03/23, 10:03
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

10340 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

10236 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

10138 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

10039 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

9997 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

9892 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

9857 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

9834 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

9706 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

9678 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

9646 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

9453 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

9451 | 0 | 2021/06/30, 20:29
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

9434 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

9165 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

9133 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

8782 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

8721 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

8694 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

8506 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

8410 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

8387 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

8372 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Хүннү Молл хүмүүсийг хуйлруулж байна

8192 | 0 | 2015/03/24, 17:09
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

8190 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

“Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

8073 | 3 | 2018/09/26, 15:47
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

7983 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

7643 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Ц.Мянганбаярын дараагийн бүсгүй Н.Намуунцэцэг үү?

7631 | 14 | 2015/03/30, 11:12
gallery image

Ж.Нандинцэцэг: Спортын хувцас нь биед сууж хөлсийг шингээх нь чухал

7483 | 0 | 2015/07/31, 11:36
gallery image

Хүний тархи хэмээгч гайхамшиг...

7358 | 0 | 2015/08/04, 15:13
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

7352 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

41740 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

53459 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

31515 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

43927 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

25984 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

25368 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

9857 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

8410 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

11940 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

7983 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

8506 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

8721 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

5917 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

7352 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

7643 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

12901 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

1707 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

5441 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

6534 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

6818 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

4549 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

5446 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

4959 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

5570 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

4264 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

6733 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

3275 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

4167 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

4104 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

4642 | 324 | 2015/04/20, 15:44
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

7112 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

5144 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

9133 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2470 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2972 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

4041 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2885 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

3258 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

5389 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2368 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.