![]() |
Жүжигчин Леонардо ДиКаприогийн тоглосон "Revenant" уран сайхны кино Их Британийн кино телевизийн академийн наадмын шилдэг киногоор шалгарчээ. Тус кино найман төрөлд нэр дэвшиж, таван шагнал хүртсэн бөгөөд найруулагч Алехандро Гонсалес Иньярриту шилдэг найруулагчаар, жүжигчин Леонардо Ди Каприо шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр шалгарчээ. Мөн тус кино шилдэг дууны найруулга, шилдэг зураглаачийн шагнал хүртсэн байна.
Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээл "Revenant" уран сайхны кино өмнө нь "Алтан бөмбөрцөг" наадмаас оны шилдэг киноны шагнал хүртэж байв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?