![]() |
Он солигдохын өмнө Монгол Улсын Татварын ерөнхий газраас "Оюу толгой" компанид 649 тэрбум төгрөгийн татварын актыг шинээр тавьсан билээ. Түүнээс өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг "Рио Тинто” компанид илэрхийлсэн.
Тэгвэл энэ асуудал нэг тийшээ шийдэгдэж байгаа тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр "Рио Тинто буулт хийж 649 тэрбум төгрөгийн татварын маргаантай байсан төлбөрийг Төрийн санд эхнээс нь тушааж эхэлжээ. Oyunerdene Luvsannamsrai Ерөнхий сайдын захиа их хүчтэй нөлөө үзүүлсэн байна" хэмээн нийтэлжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?