![]() |
Тодруулбал, "Цагаан сарын бараа”, "Миний Хятадын цагаан сар” гэсэн цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ”, "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар” зэрэг цагаан сарын үеэр олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа тухай сэтгэл хөдөлгөм түүхийг танилцуулж байна. Мөн "Малчны сайн сайхан амьдрал” контент нь малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо төвхнүүлж, сайн сайхан амьдралаа цогцлоож байгааг харуулах юм.
"Түмний дуулах дуртай дуунууд” гэх нэвтрүүлэг нь сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж байна.
Уран сайхны тоглолтын тухайд "Дүүлил” цирк, илбэ, хөгжим гэхчлэн үзэгчдэд гайхамшигт мэдрэмж төрүүлэх, аяны шувуудын нүүдлээр дамжуулж, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг хайрлаарай хэмээн уриалж буй юм.
Уран сайхны концертын тухайд "Шинэ эриний гараа”, "Хүүхдийн дэвжээ” хүүхдийн цагаан сарын концерт, "Хятадын хайр, сэтгэл хамтдаа” цагаан сарын концертуудыг цахимаар нэвтрүүлэх болно. Цаашлаад "Бүгд сайхан байна”, "Хамтдаа”, "Бээжингийн амраг хосын үлгэр”, "Дандаа гэнэтийн бэлэг”, "Учран золгох зоог”, "Эвтэй гэр бүлийн бүх юм өөдрөг”, "Хөгшин нөхөр” зэрэг олон ангит уран сайхны кино, "Миний ахыг яаралтай аваад яваач”, "Барьцаалагч”, "Сэтгэлзүйн гэмт хэрэг” зэрэг уран сайхны кинонуудыг Монголын үзэгчдэд хүргэхээр болоод байна.
Эцэст нь, "Төмөр үхэр жилийн мэндчилгээ”-г хэвлэл мэдээлэл болон цахимаар дэвшүүлж. Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, Монгол улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?