![]() |
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан ахлах менежер Керри Гиинтэй энэ сарын 15-нд цахимаар хуралдаж, коронавирусний вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд "Файзер” вакцины 25 мянга 740 тун, "Астразенека” вакцины 163-276 мянган тунг вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна.
Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа ахлах менежер Керри Гиин илэрхийллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?