![]() |
"Ядуурлаас ангижруулахуй – Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын хүрээнд бид Улаанцав хотын Дөрвөд хошуугаар сурвалжилга хийсэн юм.
Улаанцав хотын Дөрвөд хошуу бол Өвөр Монголын хэмжээн дэх улсын зэрэглэлийн 31 ядуу хошуу шяний нэг. Маш ядуу 13 тосгоныг багтаасан нийт 78 ядуу баг, тосгон болон 8125 өрхийн 19083 иргэн ядуугаар бүртгүүлж байсан бол өнөөдөр 8072 өрхийн 18962 иргэний ядуурлыг бууруулж, 78 ядуу баг, тосгон бүрэн хэмжээгээр ядуурлаас ангижирсан байна. Ядуурлын хэмжээ 11.7 хувиас буураад 0.075 хувь болсон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын зэрэглэлийн ядуу хошууны жагсаалтаас гарсан гэдгээ зарлажээ. Одоогийн байдлаар бүх хошууны хэмжээнд 53 өрхийн нийт 121 иргэн ядуурлаас хараахан ангижраагүй байгаа бол 10 дугаар сард болох хөдөлгөөнт менежментийн тохируулалтын үеэр бүх иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулахаар төлөвлөж байна.
Дөрвөд хошуу ядуурлыг бууруулах тал дээр хэрхэн ажиллав
Дөрвөд хошууны "Сайнуу” мал аж ахуйн компани, Ма Ань Чяо тосгон зэрэг газруудаар явж, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах, "Нүүлгэн шилжүүлэх” ажлыг эрчимтэй хийж байгаа нэлээд олон жишээтэй биечлэн танилцаад энэ тухай нарийн байдлыг ойлгохын тулд тус хошууны Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лян Жыхуа даргатай ярилцсан юм.
Тэрээр Дөрвөд хошууны ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын тухайд:
- 2014 оноос хойш Дөрвөд хошууны намын хороо, засгийн газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын талаарх чухал яриа болон Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын талаарх шийдвэр төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлсэн. ӨЗО-ны Намын хороо, Улаанцав хотын Намын хорооны ажлын шаардлагын дагуу чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах, ядуурлын эсрэг тэмцлийн эцсийн ялалтыг байгуулах ажлыг улс төрийн эрхэм зорилго, ард түмний амьжиргааны хамгийн чухал төсөл болгон ажиллаж байна. Зорилтот ядуурлыг бууруулах үндсэн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, "Хоёр зүйлд санаа зовохгүй, гурван зүйлийг баталгаажуулах” зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, "Тавыг нэгтгэх” бодлогын арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, тогтвортой ажлын арга хэмжээ, үр дүнгээрээ ядуурлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулах, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах ажилд бат бөх суурийг тавьсан гэж танилцууллаа.
Ма Ань Чяо тосгонд очиж танилцах үеэр "Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх" ажил бидний сонирхлыг татсан юм. Энэ тухай Лян Жыхуа дарга:
- Дөрвөд хошуу 2016 оноос хойш Улаанцав хотын хэмжээнд жижиг тосгонуудыг орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг хошуучлан хийсэн. Уулархаг бүсийн хуучин дүүрэг, байнгын оршин суугч цөөнтэй, зам харилцаа амаргүй зэрэг хоосон, хуучин тосгоныг нэгтгэж, хөгжлийн өргөн боломжтой, зам харилцаа болон орчин нөхцөл сайтай төв тосгонд нүүлгэн шилжүүлж, тэдэнд олон нийтийн үйлчилгээ хүртэхэд нь тусалсан. Энэ ажлын хүрээнд 5092 өрхийн нийт 10800 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 2074 ядуу өрхийн 4678 иргэн хамрагдсан. Үүний улмаас 81 шинэ тосгонд 4651 өрхийн 9663 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол 1633 ядуу өрхийн 3841 иргэн хамрагдсан гэж ярилаа.
Шинэ, хуучин Ман Ань Чяо тосгон
Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгон бол "Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх" ажлын нэгэн амьд жишээ.
Лю Цүнь-И шинэ тосгонд нүүж ирснийхээ дараа тариалангийн талбайн эзэмших эрхээ улсад шилжүүлэн тэтгэлэг авах, тариаланг зогсоон бэлчээрийг сэргээсэн тэтгэлэг, экологийн хамгаалалтын тэтгэлэг, ахмад настны тэтгэвэр, доод баталгаат өрхийн тэтгэлэг зэрэг засгаас олгох тэтгэлгийн мөнгө эзэмших болсон төдийгүй, үйлдвэрт тогоочоор ажиллан цалин авах зэрэг олон давхар орлого олж амьдралаа өөд нь татах болсноор өнөөдөр чинээлэг сайхан амьдрах болжээ.
Сайн сайхныг түгээгч "Сайнуу” компани
"Ядуурлаас ангижруулахуй – Хятад улс” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын хүрээнд бид Улаанцав хотын Дөрвөд хошуугаар сурвалжилга хийсэн юм.
Улаанцав хотын Дөрвөд хошуу бол Өвөр Монголын хэмжээн дэх улсын зэрэглэлийн 31 ядуу хошуу шяний нэг. Маш ядуу 13 тосгоныг багтаасан нийт 78 ядуу баг, тосгон болон 8125 өрхийн 19083 иргэн ядуугаар бүртгүүлж байсан бол өнөөдөр 8072 өрхийн 18962 иргэний ядуурлыг бууруулж, 78 ядуу баг, тосгон бүрэн хэмжээгээр ядуурлаас ангижирсан байна. Ядуурлын хэмжээ 11.7 хувиас буураад 0.075 хувь болсон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын зэрэглэлийн ядуу хошууны жагсаалтаас гарсан гэдгээ зарлажээ. Одоогийн байдлаар бүх хошууны хэмжээнд 53 өрхийн нийт 121 иргэн ядуурлаас хараахан ангижраагүй байгаа бол 10 дугаар сард болох хөдөлгөөнт менежментийн тохируулалтын үеэр бүх иргэдийг ядуурлаас бүрэн ангижруулахаар төлөвлөж байна.
Дөрвөд хошуу ядуурлыг бууруулах тал дээр хэрхэн ажиллав
Дөрвөд хошууны "Сайнуу” мал аж ахуйн компани, Ма Ань Чяо тосгон зэрэг газруудаар явж, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах, "Нүүлгэн шилжүүлэх” ажлыг эрчимтэй хийж байгаа нэлээд олон жишээтэй биечлэн танилцаад энэ тухай нарийн байдлыг ойлгохын тулд тус хошууны Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лян Жыхуа даргатай ярилцсан юм.
Тэрээр Дөрвөд хошууны ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтын тухайд:
- 2014 оноос хойш Дөрвөд хошууны намын хороо, засгийн газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулах ажлын талаарх чухал яриа болон Намын төв хороо, Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах ажлын талаарх шийдвэр төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлсэн. ӨЗО-ны Намын хороо, Улаанцав хотын Намын хорооны ажлын шаардлагын дагуу чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах, ядуурлын эсрэг тэмцлийн эцсийн ялалтыг байгуулах ажлыг улс төрийн эрхэм зорилго, ард түмний амьжиргааны хамгийн чухал төсөл болгон ажиллаж байна. Зорилтот ядуурлыг бууруулах үндсэн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, "Хоёр зүйлд санаа зовохгүй, гурван зүйлийг баталгаажуулах” зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, "Тавыг нэгтгэх” бодлогын арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, тогтвортой ажлын арга хэмжээ, үр дүнгээрээ ядуурлын эсрэг тэмцлийн ялалтыг байгуулах, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах ажилд бат бөх суурийг тавьсан гэж танилцууллаа.
Ма Ань Чяо тосгонд очиж танилцах үеэр "Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх" ажил бидний сонирхлыг татсан юм. Энэ тухай Лян Жыхуа дарга:
- Дөрвөд хошуу 2016 оноос хойш Улаанцав хотын хэмжээнд жижиг тосгонуудыг орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг хошуучлан хийсэн. Уулархаг бүсийн хуучин дүүрэг, байнгын оршин суугч цөөнтэй, зам харилцаа амаргүй зэрэг хоосон, хуучин тосгоныг нэгтгэж, хөгжлийн өргөн боломжтой, зам харилцаа болон орчин нөхцөл сайтай төв тосгонд нүүлгэн шилжүүлж, тэдэнд олон нийтийн үйлчилгээ хүртэхэд нь тусалсан. Энэ ажлын хүрээнд 5092 өрхийн нийт 10800 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 2074 ядуу өрхийн 4678 иргэн хамрагдсан. Үүний улмаас 81 шинэ тосгонд 4651 өрхийн 9663 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол 1633 ядуу өрхийн 3841 иргэн хамрагдсан гэж ярьлаа.
Шинэ, хуучин Ман Ань Чяо тосгон
Дөрвөд хошууны Хүрээт суурингийн Ма Ань Чяо тосгон бол "Орчин нөхцөл сайтай газарт нүүлгэн шилжүүлэх" ажлын нэгэн амьд жишээ.
Лю Цүнь-И шинэ тосгонд нүүж ирснийхээ дараа тариалангийн талбайн эзэмших эрхээ улсад шилжүүлэн тэтгэлэг авах, тариаланг зогсоон бэлчээрийг сэргээсэн тэтгэлэг, экологийн хамгаалалтын тэтгэлэг, ахмад настны тэтгэвэр, доод баталгаат өрхийн тэтгэлэг зэрэг засгаас олгох тэтгэлгийн мөнгө эзэмших болсон төдийгүй, үйлдвэрт тогоочоор ажиллан цалин авах зэрэг олон давхар орлого олж амьдралаа өөд нь татах болсноор өнөөдөр чинээлэг сайхан амьдрах болжээ.
Сайн сайхныг түгээгч "Сайнуу” компани
Эх сурвалж: Solongonews.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?