![]() |
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 41 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 41 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн 5 ажилтан байна. "Ачтан" эмнэлэгт шинэ голомт бүртгэгдсэн. 9 эмч, ажилтнаас халдвар илрээд байсан бол тэдний хавьтал, гэр бүл гээд "Ачтан" эмнэлгийн голомтоос 16 тохиолдол бүртгэгдээд байна.
Өчигдөр тус эмнэлгийн эмч, ажилчдыг тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан. Хэдийгээр 124 ажилтантай боловч сүүлийн хоногуудад 96 эмч ажилтан ажиллаж байжээ.
Тэнүүн-Огоогийн 3 жолоочоос нэмж илэрсэн. Ингээд "Тэнүүн-Огоо- компанийн 5 жолооч бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн нь Цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг тул Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын шинжилгээнд хамруулсан. Үүнээс хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Бусад нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсээс илэрсэн.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 527 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 853 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1349, эдгэрсэн 887, эмчлэгдэж байгаа 451 байна. Үүнээс 297 хөнгөн, 138 хүндэвтэр, 9 хүнд, 3 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 3 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?