![]() |
Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Яармагийн "Эх, хүүхдийн II эмнэлэг”-ийг Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр ажлуулах, түүний бэлтгэл ажлыг хангах ажлууд хийгдэж байгаа билээ. Энэ хүрээнд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж, гал тогоо, ариутгалын хэсэг, захиргааны хэсэг, ажилчдын нормын хувцас хэрэглэл бэлэн болоод байна. Түүнчлэн тус эмнэлэгт 500 орчим иж бүрэн тоноглолтой орыг бэлтгэн, үүнээс 50 орыг нь амьсгалын аппараттай эрчим эмчилгээний зориулалтаар бэлтгэжээ. Тус эмнэлэгт цэвэрлэгээний баг ажлаа дуусгаж, ариутгал, халдваргүйжилтийг энэ долоо хоногтоо хийж дуусган ирэх сарын 01-ээс эхлэн тусгаарлалтын хүмүүсээ авахаар болжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ "ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл Коронавирусний халдвартай иргэдийг энэхүү Хан-Уул дүүргийн "Эх хүүхдийн эрүүл мэнд 2” эмнэлэг рүү шилжүүлнэ. Бид шаардлагатай тоног, төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, эрчимт эмчилгээний тасгийг бэлдсэн. Эхний ээлжид тус эмнэлэгт 500 орыг бэлэн болгоод байна” гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?