logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ

Бичсэн:nomun
2020/11/18/, 09:22
Tweet

 

 

COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ

 

Бүхэл бүтэн нэг гаригийн 7.8 тэрбум хүнийг айлгаад буй цар тахлыг зогсоох  вакциныг гаргаж авахын төлөө дэлхийн олон орон өрсөлдөж байна. Учир нь цар тахал бол аль нэг улсын биш дэлхийн хэмжээний асуудал учраас вакциныг хамгийн түрүүнд гаргаж авсан улс, эрдэмтэд дэлхийн түүхэнд арилшгүй ул мөр үлдээнэ.  Урьд өмнө байгаагүй шинэ төрлийн коронавирусаас олон сая хүний амь насыг аврах цорын ганц арга зам нь вакцин юм. Дэлхий дахинаа өндөр үр нөлөө үзүүлсэн хэд хэдэн вакциныг зарласан сайхан мэдээгээр бид энэ долоо хоногийг угтлаа. Ийн дэлхийд туршиж байгаа, хамгийн сайн үр дүн үзүүлсэн вакцины талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 
 
 
"Moderna” компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүллээ
 
 
 
 
АНУ-ын "Moderna” компанийн туршиж буй COVID-19-ийн эсрэг вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлснийг даваа гаригийн орой зарлалаа. Энэ нь коронавирусын эсрэг хамгийн өндөр үр нөлөө үзүүлсэн  АНУ-ын хоёр дахь вакцин юм. "Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үр дүн гэдэг нь тодорхой. Вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэж АНУ-ын халдварт өвчний хамгийн шилдэг эмч, доктор Энтони Фаучи ярьжээ. Харин "Энэ бол миний амьдрал, ажлын минь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин туршсан нь хамгийн өндөр нөлөө үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн "Moderna” компанийн  ерөнхий эмч Тал Закс ярив.
Вакцинд арванхоёрдугаар  сарын дунд үеэс эрсдэлт бүлгийнхнийг, ирэх хавраас бүх хүн амыг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар "Миний бодлоор дөрөвдүгээр сарын сүүлээр бүх хүн энэ вакцинд хамрагдана. Гэхдээ тав, зургаа, долдугаар сар хүртэл хойшилж магадгүй. Вакциныг үйлдвэрлэхэд хоёр сар шаарддаг” гэж  Энтони Фаучи ярьсан байна. "Moderna” компани туршилтдаа 15 мянган хүн хамруулснаас цөөнхөд нь толгой өвдөхөөс өөр гаж нөлөө үзүүлсэнгүй. Тиймээс тус компани энэ сарын сүүлээр вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах юм. Гэхдээ дээрх 94.5 хувь бол ердөө 95 сайн дурын ажилтны эхний үр дүн юм.
 "Pfizer” компанийн вакциныг үйлдвэрээс өвчтөнд хүргэхэд цельсийн -70-аас -80 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай бол "Moderna”-гийн вакцин цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах нөхцөлтэй тул илүү давуу талтай юм.Цельсийн -20 хэмд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалж болохыг "Moderna” баталж байна.
"Moderna”-гийн вакцин нь бусад вакцинуудаас илүү өндөр үнэтэй. Нэг хүнд хоёр тун хийх нэг багц нь 50-60  орчим ам.долларын үнэтэй байх юм.Харин "Pfizer” болон "BioNTech” компанийн вакцины хоёр тун нь 40 орчим ам.доллар, "AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн вакцин тун нь дөрвөн ам.доллар, "Johnson & Johnson” компанийн вакцин тун нь 10 орчим ам.долларын үнээр худалдаалахыг мэдэгдээд байна.
Pfizer: Ирэх хавар гэхэд хэвийн амьдралдаа шилжинэ
 
Дэлхий нийт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийг COVID-19-ийн эсрэг 90 хувийн үр дүн үзүүлсэн вакцины сайхан мэдээгээр эхлүүлсэн. Тодруулбал, АНУ-ын "Pfizer”, Германы "BioNTech” компани хамтран бүтээсэн вакцин аюулгүй гэсэн үр дүн  үзүүлж, 90 хувийн дархлаа тогтоосноор хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхэн дэх гайхалтай өдөр боллоо хэмээн олон нийт үзэж байна. Түүнчлэн дээрх  компаниуд вакцинаа энэ сарын сүүл үеэс нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх өргөдөл гаргахаар төлөвлөжээ. Судлаачид хавар гэхэд  хэвийн амьдралдаа шилжих боломж ирлээ хэмээн энэ мэдээг талархан хүлээн авсан юм.
Энэ талаар Оксфордын их сургуулийн анагаах ухааны сургуулийн  профессор Жонн Бэлл "Би үүнийг хэлж буй анхны хүн нь боловч сайн үр дүн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хөл хориог сулруулах, хязгаарлалтыг зогсоох хамгийн сайн арга зам бол вакцин юм” гэсэн бол АНУ-ын "Pfizer” компанийн тэргүүлэгч Алберт Боурла "Бид дэлхийн өнцөг булан бүрт  нүүрлэсэн эрүүл мэндийн хямралыг зогсоох гайхалтай нээлтийг хийхэд ойртлоо” гэв. Энэ вакцины хоёр дахь тунг тариулснаас долоо хоногийн дараа Америк, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркийн сайн дурын 94 ажилтанд 90 хувийн дархлаа тогтсон байна. "Pfizer”  болон "Moderna” компанийн вакцин ижил үр дүн үзүүлсэн нь хүний дархлааны систем дээр үндэслэн ижилхэн технологи ашигласантай  холбоотой аж. Ингэснээр вакцин тариулсан хүний биед вирус  эсэргүүцэх эсрэг биет үүсдэг байна. 
Вакцин хийлгэсэн хүнд дархлаа тогтоодог РНХ, mRNA гэсэн урьд өмнө ашиглаж байгаагүй технологийг тэд ашиглажээ. Тус компани АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохыг хүсч, энэ хүсэлт  ирэх долоо хоногийн эхээр гарч магадгүй гэв. Хэрэв хүсэлтийг нь зөвшөөрвөл  энэ оны төгсгөл гэхэд 50 сая тун, ирэх он гарахад 1.3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж мэдэгдэв. Их Британи 30 сая тунг урьдчилан захиалснаас энэ оны сүүлээр гэхэд 10 саяыг нь авах шаардлагатай гэв.
Мөн Их Британийн эм үйлдвэрлэгч "Астра Зенека” компани болон Оксфордын их сургууль хамтран туршиж буй вакцин үр дүн сайн байвал дэлхий даяар хоёр тэрбум тунг үйлдвэрлэхээс Их Британи дангаараа 100 сая тунг  нь захиалжээ. Мөн Их Британи "Moderna” компанийн вакцинаас таван сая тунг хавах хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ярив.
Хамгийн сонирхолтой нь энэ вакциныг  Турк гаралтай Германы эрдэмтэн хос Угур Сахин, Озлем Туречи нар бүтээжээ. 55 настай Сахин, 53 настай Туречи нар "BioNTech” компаниа 2008 онд Германы Майнц хотод байгуулсан байна. 
Спутник-V вакцин 92 хувийн үр дүн үзүүллээ
 
Дэлхийн хамгийн анхны коронавирусын эсрэг вакциныг гарган авснаа  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин  наймдугаар сарын 11-нд сүр дуулиантайгаар зарласан. Сүүлийн шатны туршилтын үр дүн ч гараагүй вакцины үр нөлөөнд дэлхий нийт төдийгүй, ОХУ-ын иргэд эргэлзэж тариулахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн билээ. Учир нь уг вакциныг ДЭМБ-аас баталгаажуулаагүй. Гэвч вакцин гарган авах уралдаанд түрүүлэх гэсэн хүслээсээ ОХУ огт буцсангүй.
"Pfizer”  компанийн вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ гэсний дараахан  Гамалей судалгааны хүрээлэнгийн туршиж байгаа Спутник-V вакцин 92 хувийн үр дүн үзүүлснийг  энэ сарын 11-нд зарлав. Сайн дурын 20 ажилтан вакцин тариулснаас 21 хоногийн дараа тэдэнд дархлаа тогтсон байсан аж. Сүүлийн шатандаа тэд 40 мянган сайн дурын ажилтан хамруулснаас эхний тунг 20 мянга, хоёр тунг 16 мянган сайн дурын ажилтан тариулжээ. Тэд туршилтдаа Беларусь, Венесуэль, Энэтхэг, Араын нэгдсэн бүгд найрамдах улсын иргэдийг хамруулсан байна.
Саяхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сан  Энэтэхэгт 100 сая тун, Бразилд 50 сая тун, Узбекстанд 35 сая, Мексикт 32 сая, Непал, Египт 25 сая тунг худалдаалахаар болсноо мэдэгдэв.  Мөн Унгар, Өмнөд Солонгос,  Турк, Франц улс вакцин авахаа мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь 40 мянган сайн дурын ажилтны ердөө 20 хүнийх нь үр дүн учраас баталгаатай биш. АНУ-аас өрсөх гэсэн ОХУ-ын хийрхэл хэмээн ажиглагчид үзэж байна.
Өнөөдөр дэлхий даяар 200 гаруй вакцин туршиж байгаагаас 11 нь  хүн дээр хийх туршилтынхаа сүүлчийн шатанд ороод байна.Гэхдээ коронавирус цаашид хувьсан өөрчлөгдсөөр байвал өнөөдрийн бүтээж буй вакцинууд хүмүүст хангалттай дархлаа тогтоож чадахгүй байж болохыг зарим судлаачид анхааруулж байгаа юм. Мөн одоогийн байдлаар дээрх вакцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг хэлж мэдэхгүй, вакцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна. Дээрх гурван вакцинаас гадна Их Британийн "AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн  хамтарсан вакцин, "Johnson & Johnson” компанийн вакцин сайн үр дүн үзүүлнэ хэмээн таамаглаж байна.
 
 
 
Байр, суурь
 
 
ДЭМБ: ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХДЭЭ ЗӨВХӨН ВАКЦИНД НАЙДАЖ БОЛОХГҮЙ
 
 
 
СОVID-19-тэй үр дүнтэй тэмцэхийн тулд вакцин гарган авахаас гадна хүмүүсээс шинжилгээ авах, ойр хавьтлуудыг илрүүлэх, өвчтөнтэй ойр хавьтсан хүмүүсийг тусгаарлах зэрэг бусад арга хэрэгслийг орхигдуулж болохгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
 
"COVID-19” цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш л өвчнийг хяналтад авахад вакцин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг бид мэдэж байсан. Гэсэн ч вакцин нь бусад арга хэрэгслийг орлох бус нэмэлт арга зам болж буйг онцлох тэмдэглэх нь зүйтэй. Зөвхөн вакцин цар тахалд цэг тавьж чадахгүй. Вакцин гарсан ч бид урьдын адил ажиглалт явуулах, шинжилгээнд хамруулах, тусгаарлах, эмчилгээ хийх, ойрын хавьтлуудыг олж илрүүлэх, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалсаар байх юм” гэж тэрээр хэлжээ.
 
 "Вакцины нийлүүлэлт эхэндээ хязгаартай тул юун түрүүнд эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, эрсдэлд өртөж буй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Ингэснээр нас баралтын тоо буурч, эрүүл мэндийн тогтолцоонд өвчнийг сөрөн зогсох боломж бий болно гэж найдаж байгаа ч вирус тархах орон зай өргөн уудам хэвээр байх болно” хэмээн Гебрейесус анхааруулав.
 
 
 
"ОНОМ САН”-ГИЙН  ТУЗ-ИЙН ДАРГА, ДОКТОР Д.НАРАНБААТАР: АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР MODERNA-Д НЭЛЭЭД ХҮЧ ХАЯСАН
 
 
 
-Moderna нь вакциныг хүн дээр туршсан АНУ-ын анхны компани юм. Уг вакцин нь вирусын уургуудыг синтезлэдэг мэдээллийн РНХ ашигласан.  Өнгөрсөн долдугаар сараас эхлэн ирээдүйтэй байж болохуйц  өгүүллэгийг хэвлүүлсэн. Түүнчлэн III шатны судалгааг долдугаар сард эхлүүлээд одоо амжилтад хүрч байна. Энэ судалгаанд АНУ даяар 89 судалгааны төвд 30 мянган эрүүл хүн хамруулахаар төлөвлөж байгаа  гэсэн яриа байсан.  АНУ-ын Засгийн газраас уг вакцины хөгжүүлэлтэд нэг тэрбум орчим ам долларын санхүүжилт өгсөн байдаг. 
 
Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс сайхан мэдээнүүд дуулдаж эхэллээ. Монгол түмэн цар тахлын эсрэг чадах чинээгээрээ зүтгэж байна.  Энэ  асуудал цаашид нэлээд хүндрэх төлөв рүүгээ орчихлоо.  Монгол Улсын Засгийн газар,  УОК боломжийн хэмжээнд ажиллаж энэ өвчнийг оруулалгүй 10 сарын хугацаанд тэсч ирлээ.  Харамсалтай нь алдаа гарч, дотооддоо алдлаа.  Алдаа гарсан гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хүлээн зөвшөөрсөн.  Ажил хийж байгаа хүмүүст бүх зүйл алдаагүй сайхан явна гэж байхгүй.  Тусгаарлалтын үед халдвар хамгаалалтын горимоо сайн барьж чадсангүй, голомтлон алдлаа. 
 
Мөн Алтанбулагийн боомтын ердөө цаах нь халдвар ямар их байлаа.  Үүнийг тооцсонгүй, хилийн хяналт муу байлаа. Гэхдээ шүүмлээд суух цаг нь биш.   Монголчууд атгасан гар шиг нэгэн хүчээр нэгдсэн удирдлага дор энэ цар тахлыг даван туулна.  Тахлын гинжийг тасалж сэжигтэй тохиолдол бүрийг хайрцаглах хэрэгтэй. Үүнийг бид хийж чадна.  Дэлхийн олон улс орнууд хийж чадаж байгаа.  Манайд харин ч олон давуу тал байна.  Миний амьдран суугаа АНУ-ын хувьд байдал ямар байгааг та бүхэн мэднэ. Нэг өдөрт л 185 мянган хүн халдвар авч, 1300 гаруй хүн нас барж, 70 орчим мянган хүн эмнэлэгт хэвтээд байна.  Одоо монголчууд алдаагаа засч, дахин энэ асуудалд алдаа гаргахгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй.
 
 
 
Ж.АМАРСАНАА: МАНАЙ УЛС ЧАНАРТАЙ, ҮР ДҮНТЭЙ ВАКЦИН ЗАХИАЛСАН ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
 
 
Б.ТУУЛ
 
Эрүүл мэндийн дэд сайд асан, хүний их эмч Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Монголд "COVID-19” задарчихлаа. Засгийн газар, эрүүл мэндийн салбараас хариу арга хэмжээ авч байна. Үүнийг шүүмжилж байгаа, дэмжиж байгаа хүн цөөнгүй байна. Таны хувьд цаг үеийн байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
 
-"COVID-19” вирусын халдвар дан ганцхан эрүүл мэндийн салбар гэлтгүй эдийн засаг, бизнесийн салбар гээд олон салбарт сөрөг үр дагаврыг авчирч байна. Ялангуяа, улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн байгаа энэ үед эдийн засгийн үйл ажиллагаанууд зогсонги байдалд орсноос үүдэн  ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс энэ эдийн засгийн уналт нь коронавирусээс ч илүү аюултай нөхцөл байдал үүсгэхыг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаараа Засгийн газраас одоо  авч буй хатуу хориг  арга хэмжээ удаан хугацаагаар үргэлжилж болохгүй. Энэ 14 хоногт  халдвартай хүмүүсийн ойрын хавьтлуудыг олж илрүүлэх, халдварын тархалтыг хумихад  хангалттай хугацаа гэж бодож байна. Үүнээс цааш олон хоног үргэлжилбэл, манай улсын эдийн засаг дийлэхгүй. Дээрээс нь ирэх оны төсвийг энх цагийн тооцоогоор баталсан нь араасаа олон асуудлыг  дагуулж мэдэхээр байна. Коронавирусын халдварыг дотооддоо алдсан нь төсөвт  өөрчлөлт оруулах, хэдэн дарга нарын нэр дээрх тендерийг дэмжих, бүтээн байгуулалт нэрийн дор барилга байшин барих бус хүн рүүгээ чиглэсэн төсвийг батлах хэрэгцээ, шаардлагатай боллоо гэдгийг харуулж байна. Зөвхөн нэг удаагийн маск зүүх,  бээлий өмсөх зэрэгт цаашдаа бид нэг хүнд өдөрт 10-аар тогтохгүй байх нөхцөл байдал үүсч байна
 
-Ази, Европын орнуудад коронавирусын хоёр дахь давалгаа эхэлж байна. Манай улсад хяналт суларсан нь өвчлөл гарахад нөлөөлчих үү?
 
-Улсын хэмжээнд онцгой дэглэм үргэлжилж байгаа мэт байсан боловч үнэн хэрэгтээ амьдрал дээр энэ бүх дэглэм хаягдчихсан байсан. Хүмүүс хурим,  найр наадмаа хийгээд явж байсан. Сонгуулиас хойш хот, хөдөөгүй маскгүй зөндөө явцгаасан. Энэ хайнга байдал нь  коронавирусын халдвар хурдацтай тархахад нөлөөлөх шиг  боллоо. Тэгэхээр бид өвчлөл гарсан хойно нь бус, өвчин гарахаас нь урьдчилан сэргийлэх үүднээс ядаж маскаа ядаж тасралтгүй зүүж байх ёстой байлаа.
 
-Та энэ вирусын онцлогийн талаар багагүй судалдаг.  Өмнө нь та энэ вирус мутацид орсон, 270 гаруй төрөлд хуваагдсан гэж ярьж байсан. Энэ удаа Монголд ямар төрөл нь орж ирээд байгаа бол?
 
-Коронавирусын төрөл буюу генотипийг  нарийвчлан тогтоосон зүйл одоогоор манай улсад алга. Миний хувьд, чадах мэдэх зүйл байвал энэ тал дээр туслахад бэлэн гэдгээ ХӨСҮТ-д  уламжилсан байдаг. Мэдээж, нарийн дэг журамтай ажиллаж байгаа болохоор намайг дуудаад ажиллуулах нь цаанаа асуудалтай байдаг байх. Мөн УОК болон холбогдох газруудад нь хүсэлтээ илгээсэн байдаг. Одоогоор ямар нэгэн хариу ирүүлсэн зүйл алга байна.
 
-Таны хувьд, энэ вирус дэгдсэн цагаас эхлээд санал бодлоо илэрхийлж байсан. Одоо Монголд өвчлөл гарчихлаа. Та эмчилгээний багт орж ажиллах хэвээрээ юу?
 
-Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, хүчээ нэгтгэж ажиллах цаг үе ирээд байгаа учраас улстөржиж, хагарч бутрах, талцаж хуваагдах цаг үе биш байна. Тиймээс миний бие энэ бүх ажилд дайчлагдахад бэлэн гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Эмч хүний хувьд, эрдэмтэн судлаач хүний хувьд, эмчилгээний багт орж ажиллах саналыг нээлттэй хүлээж авах болно.
 
-Аль ч улс оронд вакцин тойрсон мэдээлэл эрэлттэй, хүлээлттэй байна. Чанар болоод үнэ ханшийн хувьд аль улсын вакцин боломжийн байна вэ. Та энэ талаар судалж үзсэн үү?
 
-Би энэ талаарх мэдээллийг бас багагүй судалсан. Зарим нь ширхэгийг нь 60-70 ам.долларт зарна гэсэн нь ч байна. Зарим улс орны том эмийн компаниуд айхтар үнэ тогтоохгүй байна. Хүмүүнлэгийн чиглэлээр өгөх буюу ойролцоогоор нэг ширхэгийг нь 3 ам.доллароор зарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн нь вакциныг буурай хөгжилтэй улс орнуудын худалдан авах чадварт тохирсон үнэтэй байх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.  Гэхдээ ихэнх компаниуд дунджаар 5-10 долларт багтаагаад улс орнуудад нийлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Одоогоор судалгаа шинжилгээ, баталгаа нотолгооны хувьд амжилттай явж байгаа хэд хэдэн томоохон компаниуд байна. Тухайлбал, вакцин үйлдвэрлэгч  томоохон компани "Pfizer” компанийн вакцин 90 хувийн амжилттай байна гэдгийг нотолчихлоо. Дараа нь,  Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж буй Их Британи-Шведийн хамтарсан "AstraZeneca” компанид эрдэмтэд нэлээд их  найдвар тавьж байна. Дараа нь Америкийн "Moderna” компанийн үйлдвэрлэх гэж буй вакцины үнийн хувьд,  50-60 доллар буюу өндөр үнэ дуугарч байна. Тус компанийн вакцин 94 хувийн үр дүнтэй байна гэдгээ мэдээлчихлээ. Тиймээс манай улс эдгээр компаниудаас вакцин худалдан авах саналаа хүргүүлсэн гэж найдаж байна.
 
-Вакцин үйлдвэрлэх орнуудын дунд өрсөлдөөн их байх шиг байна?
 
-Тэгэлгүй яахав. Зарим эмийн компаниуд түрүүлж үйлдвэрлээд, улс орнуудад нийлүүлэх бодлого барьж байна шүү дээ. Олон сая тунг үйлдвэрлэх үйлдвэрийн хүчин чадал, худалдан авалтын талаарх яриа хэлэлцээрүүдийг тасралтгүй хийж байна.
 
-Вакцинаас гадна ремдисивер эм бас эрэлттэй сонсогдож байна. Манай улс ядаж энэ эмийг захиалсан юм болов уу?
 
- Миний бие энэ оны эхэнд энэхүү ремдесивир эмийг манай улсад нийлүүлээч гэсэн хүсэлтийг  Америкийн компанид уламжилсан байдаг. Харин азаар тухайн компаниас энэ хүсэлтийг минь дэмжиж, хүлээн авсан байдаг. Энэ хүрээнд манай улсын эм ханган нийлүүлэх байгууллагууд энэ эмийн татан авалтыг хийж,  ХӨСҮТ-д нийлүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс Монголынхоо эм ханган нийлүүлэх компаниуд, үйлдвэрлэгч байгууллагуудад баярлалаа гэж хэлмээр байна. Мөн монголчууддаа хандаж хэлэхэд, энэ нөхцөл байдал маань хугацаатай, дуусах цагтай зүйл учраас халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад, сахилга баттай,тэвчээртэй байгаарай гэж хэлье. Дээр нь нэмээд хэлэхэд,  хөл хорионы дэглэм мөрдөгдөж байгаа энэ үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай суурь өвчтэй хүмүүс, хавдартай, эрсдэлт бүлгийн хүмүүстээ эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллаасай. Төрийн байгууллагын хүмүүс нь энэ тал дээр хүнд сурталгүй үйлчлэх, эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байх, эрсдэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна.
 
Б.Должинжав
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Төстэй мэдээллүүд

Сонгуулиас өмнө вакцин гаргаж авахаар Трамп яарч байна

Сонгуулиас өмнө вакцин гаргаж авахаар Трамп яарч байна

2020/09/10, 09:21
Япон коронавирусний вакцин худалдан авахад 6.3 тэрбум ам.долларыг зарцуулна

Япон коронавирусний вакцин худалдан авахад 6.3 тэрбум ам.долларыг зарцуулна

2020/09/09, 11:10
Их Британичууд коронавирусийн эсрэг вакцин гарган авахын тулд бүх зүйлийг хийнэ

Их Британичууд коронавирусийн эсрэг вакцин гарган авахын тулд бүх зүйлийг хийнэ

2020/04/22, 17:02
COVID-19: ОХУ вакцин туршиж эхэллээ

COVID-19: ОХУ вакцин туршиж эхэллээ

2020/03/20, 14:09

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга

173 | 0 | 2025/12/26, 13:27
gallery image

Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа

329 | 0 | 2025/12/25, 15:36
gallery image

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

634 | 0 | 2025/12/23, 18:09
gallery image

“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

630 | 0 | 2025/12/23, 15:33
gallery image

С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан

732 | 0 | 2025/12/22, 17:37
gallery image

Энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

726 | 0 | 2025/12/22, 16:48
gallery image

Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх

746 | 0 | 2025/12/22, 13:10
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

741 | 0 | 2025/12/22, 13:02
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

733 | 0 | 2025/12/22, 13:01
gallery image

Оюутан малчин Шугар

711 | 0 | 2025/12/22, 12:56
gallery image

Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа

598 | 0 | 2025/12/22, 12:54
gallery image

Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ

490 | 0 | 2025/12/22, 12:51
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

210 | 0 | 2025/12/22, 12:23
gallery image

Мессигийн Колката дахь айлчлал үймээнээр төгслөө

1287 | 0 | 2025/12/15, 16:55
gallery image

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

1775 | 0 | 2025/12/12, 18:47
gallery image

Зеленский: Хэрвээ АНУ аюулгүй байдал хангаж өгвөл сонгууль явуулахад бэлэн

2057 | 0 | 2025/12/10, 16:28
gallery image

Х.Нямбаатар: Нийслэлтэй хамааралтай аппликейшныг цөөлнө

1860 | 0 | 2025/12/09, 15:29
gallery image

2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2197 | 0 | 2025/12/04, 16:06
gallery image

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

2191 | 0 | 2025/12/04, 15:03
gallery image

Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

2173 | 0 | 2025/11/20, 18:24
gallery image

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

2171 | 0 | 2025/11/20, 18:19
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

3114 | 0 | 2025/11/19, 11:58
gallery image

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

3046 | 0 | 2025/11/19, 11:56
gallery image

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

2114 | 0 | 2025/11/19, 11:53
gallery image

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

1771 | 0 | 2025/11/19, 11:51
gallery image

Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

1503 | 0 | 2025/11/19, 11:44
gallery image

Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

1365 | 0 | 2025/11/19, 11:25
gallery image

Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

1085 | 0 | 2025/11/19, 11:23
gallery image

Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

989 | 0 | 2025/11/19, 11:20
gallery image

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

1797 | 1 | 2025/11/18, 17:00
gallery image

Төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол тав хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгн

1008 | 0 | 2025/11/17, 16:45
gallery image

“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

79 | 0 | 2025/11/14, 18:14
gallery image

ҮЙЛ ЯВДАЛ: "Байгаль орчны үнэлгээ, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

84 | 0 | 2025/11/14, 18:08
gallery image

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө

443 | 0 | 2025/11/14, 15:47
gallery image

Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

1372 | 0 | 2025/11/13, 16:40
gallery image

ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

76 | 0 | 2025/11/12, 18:03
gallery image

Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

71 | 0 | 2025/11/12, 17:55
gallery image

Булааж хамгаалах тактик уу?

1585 | 2 | 2025/11/12, 12:34
gallery image

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

1244 | 0 | 2025/11/11, 15:48
gallery image

#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

74 | 0 | 2025/11/10, 17:47
gallery image

Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

60 | 0 | 2025/11/10, 17:42
gallery image

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

1359 | 0 | 2025/11/06, 14:44
gallery image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

1366 | 0 | 2025/11/05, 18:19
gallery image

Closed Cases: Насанд хүрээгүй охины амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогдсон залууд гурван жилийн ял оноожээ

2297 | 0 | 2025/11/04, 18:13
gallery image

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

1397 | 0 | 2025/11/03, 15:03
gallery image

Д.Ганцогт: "Номин Холдинг" тоног төхөөрөмж, үйлдвэрийн машиныг хулгайлж, тонож, луйвардсан

2358 | 0 | 2025/10/31, 11:47
gallery image

АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

1533 | 0 | 2025/10/30, 11:31
gallery image

Гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулагдах төсвийг ТАНАСНААР нэг өрхөд 143 төгрөг ногдож байна

1593 | 2 | 2025/10/29, 18:42
gallery image

Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

62 | 0 | 2025/10/28, 17:16
gallery image

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

1595 | 0 | 2025/10/28, 12:27
gallery image

НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

63 | 0 | 2025/10/27, 17:08
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

2026 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1816 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Ж.Золжаргал: “Нүүрсний хулгай” гэх ойлголт нь нууц гэрээ, намын томилгоо, улс төртэй шууд холбоотой

1319 | 0 | 2025/10/24, 11:15
gallery image

Пак Бом "YG"-ийн гүйцэтгэх продюсерын эсрэг хэрэг мэдүүлэв

1207 | 0 | 2025/10/23, 16:55
gallery image

Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзлаа

1166 | 1 | 2025/10/20, 14:42
gallery image

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

1104 | 0 | 2025/10/16, 13:58
gallery image

2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа

909 | 0 | 2025/10/15, 14:26
gallery image

Богдхан уулын дугуй цагаан дээрх “ХАНГАРЬД”ын хөшөөг шинэчиллээ

56 | 0 | 2025/10/14, 16:55
gallery image

Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

802 | 0 | 2025/10/14, 15:11
gallery image

Таван хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ

755 | 0 | 2025/10/13, 14:23
gallery image

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

719 | 0 | 2025/10/10, 14:54
gallery image

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

552 | 0 | 2025/10/09, 14:23
gallery image

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна

452 | 0 | 2025/10/08, 17:43
gallery image

Монгол улс Сингапур улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ

64 | 0 | 2025/10/08, 16:42
gallery image

#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын амжилтаас шүүхийн танхим руу шилжсэн эмгэнэлт түүх

890 | 0 | 2025/10/08, 16:29
gallery image

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Монгол, Сингапур улс хамтран ажиллана

61 | 0 | 2025/10/07, 16:33
gallery image

Ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 124 зөрчил, дутагдал илрүүллээ

58 | 0 | 2025/10/07, 16:10
gallery image

“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ

390 | 0 | 2025/10/07, 15:47
gallery image

"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

441 | 0 | 2025/10/06, 13:24
gallery image

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

464 | 0 | 2025/10/03, 17:02
gallery image

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

425 | 0 | 2025/10/03, 17:00
gallery image

Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

428 | 0 | 2025/10/03, 16:58
gallery image

”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо

542 | 0 | 2025/10/03, 12:40
gallery image

“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя

400 | 0 | 2025/10/03, 12:28
gallery image

Афганистаны эрх баригчид интернэт сүлжээг бүрэн хаажээ

398 | 0 | 2025/10/03, 11:16
gallery image

Пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтын төлөө өрсөлдөнө

469 | 0 | 2025/10/02, 16:48
gallery image

БНХАУ-ын хоёр иргэний амийг хохироосон А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржтой ямар хамаатай вэ?

477 | 0 | 2025/10/02, 10:43
gallery image

Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ

425 | 0 | 2025/10/01, 18:08
gallery image

Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй

559 | 0 | 2025/10/01, 18:03
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69948 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59421 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50935 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47336 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42392 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37282 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37204 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31903 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31435 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30324 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23824 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23145 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22765 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22044 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21311 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20837 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19738 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19386 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18857 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18794 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18775 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18384 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18199 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17971 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17566 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17510 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17294 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17290 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17246 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17176 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16968 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16776 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16596 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16582 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16517 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16433 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16164 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16119 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16009 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15763 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15755 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15738 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15695 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15672 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15431 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15158 | 138 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14886 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14747 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14656 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14464 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14298 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14267 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14266 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14195 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14079 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13881 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13695 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13619 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13484 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13376 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47336 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59421 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37282 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50935 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31903 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31435 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14886 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13695 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17290 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13324 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13376 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15695 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10267 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11689 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13018 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18384 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5871 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9840 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11274 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11739 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8820 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9722 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9280 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10782 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8499 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11004 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7476 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11670 | 363 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8621 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8252 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12088 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9792 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17971 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6609 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6988 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8491 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6836 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7458 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11327 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6745 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.