![]() |
Яг ийм асуудал үүссэн учраас циркчид нэгдэн 30 жилийн дараа дахин байгуулагдсан Соёлын яамандаа циркийн шинэ сургууль барьж өгөх шаардлага хүргүүлэв. Гэтэл "Хуучин цирк”-ийн барилга нь Дашчойлин хийдийн гэр хэлбэрт модон дуган гэсэн нэрээр улсын хамгаалалтад байх түүх,соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орсон тул та бүхний шаардах бичигт дурдсанчлан эх төрхийг нь өөрчлөн буулгаж, Ордон өргөө барих боломжгүй байна. Мөн Монгол Улсын Консерватори нь дээд боловсролын сургалтын байгууллага учраас сургууль барьж өгөх асуудлыг БШУЯ-нд хүргүүлсэн” гэсэн бичиг ирүүлжээ. Түүнчлэн 2021 оны Соёлын яамны төсөвт циркийн сургуулийн барилга багтаагүй байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?