![]() |
"Ачит Ихт”-ийн саналаас татгалзсан "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа. Ц.Даваацэрэнд холбогдох хэргийг есдүгээр сарын эхээр шүүх рүү явуулахдаа "Ачит Ихт”-тэй холбогдох хэсгийг тусгаарлаж үлдээжээ. Харин шүүх "Хамтад нь шийдвэрлэх ёстой” гээд хэргийг АТГ-т буцаасан байна.
Өөрөөр хэлбэл, "... "Эрдэнэт”-д 34 хувийг нь авч өгнө” гээд байгаа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ хуулийг мэдэж байгаа юу гэж асуух шаардлага гараад байна.
Энд маш ноцтой нэг зүйл бий. 2012-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажилласан Д.Эрдэнэбатын 2016 оны хоёрдугаар сараас зүтгүүлж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2016 онд засгийн эрхийг дангаар барьсан МАН-ынхан төсвийн хэлэлцүүлэг дундуур яаран сандран баталсан байдаг.
"Ачит Ихт” ХХК нь дээрх журамд нийцүүлэн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3-т "Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг хэрэгжүүлэх ёстой байв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?