![]() |
Хөлмбөмбөгийн авлигын хэрэгт холбогдуулан 20 хүнийг саатуулжээ
"Цагдаагийнхан 20 хүнд ... хөлбөмбөгийн тэмцээний үр дүнг засварлах зорилгоор авлигын хэрэгүйлдсэнзохион байгуулалттай гэмт бүлэглэлдэрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн мэдээллийг Ройтерс агентлаг мэдээллээ. Энэ талаар Чех Улсын дээд прокурор Ленка Брадакова мэдээлжээ.
Чехийн цагдаа нар орон даяар ажиллагаа явуулж, авлига, тоглолтын тохиролцоонд оролцсон хэргээр Чехийн хөлбөмбөгийн холбооны орлогч дарга Р.Бербр тэргүүтэй 20 хүнийг баривчилсан аж. Р.Бербрийг хоёр, гуравдугаар хэсэгт тоглолтын тохиролцоо хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Цагдаа нар холбооны төв байранд нэгжлэг хийсэн болохыг холбооныхэвлэлийнтөлөөлөгч Майкл Юрман мөн батлан хэлсэн гэнэ. Гэхдээ тэд Р.Бербрийн талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Ямартай ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, саатуулагдсан хүмүүсийн дунд Чехийн хөлбөмбөгийн холбооны орлогч дарга Р.Бербр багтсан, түүнчлэн мөн хэд хэдэн шүүгч шалгагдаж байгаа гэж мэдээлсэн байна.
Э. Урантуяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?