logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Зүрх мартахгүй…

Бичсэн:zulaa
2020/10/21/, 14:27
Tweet

Намрын сэрүүхэн өглөө "Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийг зүглэн алхав. Уулзах хүмүүсээ байгаа тасгийг сурагласаар эмнэлгийн хоёр давхарт гарахад "Мэс засал” хэмээн тод улаанаар бичсэн шилэн хаалга, тийш орсон нэгнээ чимээ чагнан хүлээж буй ар гэрийнхний дүр зураг угтав… Энэ үест шилэн хаалганы цаана бяцхан хүүхдийн уйлах чимээ цангинасаар удалгүй сураг чимээ алдрав. Хэдхэн хормын дараа 30 гаруй насны бүсгүй хос улаан домашки барьсаар гарч ирлээ. Гутланд уяатай хонх нь түүний алхаа бүрт хөлд орж буй хүүхдийн алхааг санагдуулан цангинавч бүсгүйн нүднээс нулимс мэлмэрэх аж.

Бүсгүй юуны учир ийн уйлж буйг уншигч та лав гадарласан биз ээ. Аминаас нь тасарч амь болон мэндэлсэн ангаахай үрээ мэс заслын ширээн дээр орхиод гарсан эхийн сэтгэлд юу эс өрнөх билээ? Нэг ой хүрээд хэдхэн хонож буй охиноо тарианы нөлөөгөөр унтах хүртэл хүлээж, хөхөөрөө хурайлчихаад эрчээрээ гарч ирсэн нь энэ аж.

Энэ бүхнийг харсны дараа сэтгүүлч миний бие эмчийн зөвшөөрлөөр мэс заслын өрөө рүү оров. Мэсийн ширээнээ дэндүү балчирдахуйц жаахан охин эмч, сувилагч нараар хүрээлүүлэн хэвтэж харагдана. Охины зүрх гурван төрлийн буюу Фаллотын гурвалсан гажигтай. Үүний улмаас уруул нь хөхөрч, гар нь байнга хөлөрч, хүйтэн байхын хажуугаар байсхийгээд л ханиад хүрдэг өвчлөлд өртөмтгийн дээр ханиад хүрсэн үедээ маш их амьсгааддаг ажээ. Төрсний дараах үзлэг, жирэмсний хяналтын явцад ямар нэгэн байдлаар илэрсэн өвчин байсангүй. Ингээд 8 сартайдаа туссан уушгины хатгалгаа өвчин нь ихэд хүндрэхэд охины эмээ байдал нэг л биш байгааг анзаарч, сумын эмнэлгийг зорьжээ. Охины цээж, зүрхийг эмч чагнаад тайван дөлгөөн зантай, тэр бүрийд уйлж ижий аавыгаа зовоогоод байдаггүй бяцхан охин нь зүрхний төрөлхийн гажигтай байж болзошгүй гэдэг зовлонт мэдээг дуулган, хот руу эмнэлэг бараадахыг зөвлөжээ.

Гэсэн ч олон хүчин зүйлээс шалтгаалан хотод шууд ирж чадсангүй, хоёр сарын дараа л улсын томоохон эмнэлгийг бараадсан аж. Энэ хооронд охины эрүүл мэнд хүндэрсээр байсан боловч тус эмнэлгийн эмч 6 сарын дараа дахин ир гэжээ. Улсын эмнэлгээс ийм хариу авсан тул "Зүрх мартахгүй” төслийг хэрэгжүүлж байгаа "Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслын хэмээн алдаршсан Б.Болдсайхан эмчийг зорьсон нь ёстой л тэнгэрийн умдаг атгасан мэт аз таарсан хэрэг болжээ. Учир нь охин яаралтай мэс засалд орох заалттай, эс бөгөөс нэгээс хоёр жилийн нас л түүнд үлдсэнийг 30 жилийн туршлагатай Б.Болдсайхан эмч нарын баг оношилж тогтоосон байна.

Монголчууд бид хүүхдийг нэг ой хүрэхэд хүн боллоо доо гэж билэгшээдэг бол зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүд энэ насандаа эсвэл 3-5 насандаа хорвоог орхих уйт хувь заяа тэднийг хүлээж байдаг. Тиймээс ч хагалгаа хийлгэх шаардлагатай 2500 хүүхдээс охиныг ийнхүү эхний ээлжинд хагалгаанд оруулжээ.

Зүрх бол цусыг бие эрхтэнд түгээн тарааж, буцаан хураах үүрэг гүйцэтгэдэг амин эрхтэн. Гэтэл охин зүрхний тосгуур хоорондоо 1.7 см буюу маш том хэмжээний цоорхойтойн улмаас цусны эргэлтэд өөрчлөлт орж, зүрхний хэмжээ томорсон байжээ. Энэ цоорхойг нөхчихвөл уушгины артерийн нарийсал, баруун ховдлын гарах хэсгийн томролт гэсэн охины төрөлхийн гажгууд цаашид засагдах сайн талтай аж.

Охины тосгуур хоорондын цоорхойг нөхөхийн тулд нээлттэй мэс засал хийж, зүрхийг хэсэг хугацаанд заавал зогсоох учиртай. Гэтэл хүний зүрх зогсоод таван хором өнгөрөх л юм бол цаашид амьдрах боломжгүй болно. Нээлттэй мэс засал хийхээр цээжний хөндийг нээх үед эсвэл нээж амжаагүй байхад ч төрөлхийн гажгийн улмаас арай ядан ажиллаж байсан бяцхан зүрх зогсож, амь нас нь эрсдэж болзошгүй. Тиймээс хүнд тархины үхэл үүсэхээс өмнө зүрх, уушги, бөөрний үйл ажиллагааг орлуулах Цусны зохиомол эргэлтийн аппаратыг ашигладаг. Энэ аппаратын тусламжтайгаар охины зүрхийг 20 минут зогсоож, тосгуурын цоорхойг нөхсөн юм. Цусны зохиомол эргэлтийн аппарат болон зүрхний нарийн мэргэжлийн мэс заслын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг суурилуулахад "Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 6 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилд хийсэн байна.

Дэлхийн бусад оронд нярайн зүрхний төрөлхийн гажгийг засах мэс заслын дундаж зардал 50-170 сая төгрөг хүрдэг бол Монголд хамгийн бага буюу 15 сая төгрөг болдог. Хэдий дотоодод мэс засал хийлгэх зардал харьцангуй хямд ч гэлээ ихэнх гэр бүлд өнөөдөр энэ хэмжээний мөнгийг шууд гаргаад өгчих боломж байдаггүй аж.

 "Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан:

"Алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийж байна. Явах бүртээ 100-аад хүнд үзлэг хийхэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд илэрсээр л байна. Зарим хүүхдийн ээж, аав Улаанбаатар хот байтугай аймгийн төв ч орж үзээгүй байх нь бий. Эмнэлгийг хэзээ ч өөрөө зорьж ирэхгүй,  яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд байхад ч зарим хүн тоодоггүй. Энэ мэт олон шалтгаан бий тул 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна.”

Дэлхий дахиныг хамарсан COVID-19 халдварын улмаас улс орнууд хилээ хааж,  гадны оронд мэс засал хийлгэх боломжгүй болсон. Олон улсын байгууллагаар дамжуулж хилийн чанадыг зорих гэж байсан олон хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн тэр үед үнэ төлбөргүй мэс засал эхлүүлж, бяцхан зүрхнүүдийг аварсан хүн нь Б.Болдсайхан эмч юм. Хэдий бяцхан зүрх бүрийг эрүүл цохилуулахыг хүсэвч нэг бүр нь 15 орчим сая төгрөгийн зардалтай,  15-20 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг оролцдог мэс засал хэдийг үнэгүй хийж дөнгөх билээ? Ийм л учраас "Улаанбаатар Сонгдо” эмнэлэг  хүүхдүүдийн зүрхний төрөлхийн гажгийг үнэ төлбөргүй эмчлэх санаачлага бүхий  "Зүрх мартахгүй” төслийг энэ оны 5 дугаар сард эхлүүлжээ.

Төслийг эхлүүлснээс хойш 7 сартайгаас 13 настай 40 гаруй хүүхдэд хагалгаа хийхэд нэр бүхий олон байгууллага, 700 гаруй хүн 5000 төгрөгөөс 30 сая төгрөг хүртэлх хандив өргөжээ. Тухайлбал, Голомт банк л гэхэд төслийг анх эхлэхэд Алтантүлхүүр хүүхдийн сангаараа дамжуулан гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүд цоо эрүүл болсон бөгөөд төслийг үргэлжлүүлэн дэмжиж албан ёсны хамтрагч болж, санхүүжилт олгоод зогсохгүй амжилттай хэрэгжихэд шаардлагатай бүхий л үйл ажиллагаагаар дэмжин ажиллахаа илэрхийлээд буй.  Цоо эрүүл гэж онцолж буйн учир нь зүрхний төрөлхийн гажгийг засах мэс засал бүрэн амжилттай болдгийн дээр хүүхдүүд ирээдүйд спортоор хичээллэж, олон хүүхэд төрүүлж, өнөр өтгөн гэр бүл цогцлоох бүрэн боломжтой гэсэн сайхан ирээдүйг тэдэнд эмнэлгээс гарахад нь дуулгасаар иржээ. Голомт банкнаас гадна Петровис ХХК-ийн ажилтнууд хандив өргөсөн бол Анд Глобал, MLab компаниудын үүсгэн байгуулагч Ч.Анар, М-Си-Эс группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин зэрэг олон хувь хүн болон байгууллага #ЗүрхМартахгүй челленжид нэгджээ.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд:

"Хүний амь, хүүхдийн амийг аврахаас илүү чухал зүйл гэж үгүй. Тиймээс олон жилийн турш харилцсаар ирсэн "Улаанбаатар Сонгдо” эмнэлгийг энэ төслийг анх хэрэгжүүлэхээр болсныг мэдээд дэмжиж ажиллахаар шийдсэн. Бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх гэгээн үйлсийг санхүүжүүлэхээр болсон нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн чухал ажил. Бидний хувьд дэмжлэгээ зөвхөн энэ жилээр зогсоохгүй, дараа дараагийн он жилүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, илүү олон хүүхдэд амьдрал бэлэглэхэд туслах болно”

Голомт банк "Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагч болох санамж бичиг байгуулах үеэр

2020 он дуустал хоёрхон сар үлджээ. Энэ хоёр сар, 60-хан хоногт зүрхний төрөлхийн гажигтай 70 хүүхэд мэс засалд орохоор хүлээж байна. Харин 2021 онд дахиад 100 хүүхдэд мэс засал хийхэд 800 сая төгрөг шаардлагатай.

Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд зүрхний төрөлхийн гажгийг засах мэс засал багтсан байдаг төдийгүй зардлын   75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өгч буй мэдээллээр, 2019 онд л гэхэд 29.4 мянган иргэнд 36.2 тэрбум төгрөг  зарцуулсан байна. Гэвч "Улаанбаатар Сонгдо” нь хувийн хэвшлийн эмнэлэг учир тэдэнд ногдсон санхүүжилт аль хэдийн дууссан байна. Учир нь улсын эмнэлэгтэй харьцуулахад хувийн хэвшлийн эмнэлэгт хэд дахин бага хэмжээний санхүүжилт олгох бодлого өнөөдөр манайд үйлчилж буй. Үүний үр дүнд тус эмнэлэгт зүрхний төрөлхийн гажгийн мэс засал хийлгэсэн хүүхдүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг авч чадалгүй, нийгмийн халамж, хамгааллын бодлогын гадна үлдэж буй юм. Хэрэв цаашид Эрүүл мэндийн даатгалтай иргэн аль ч эмнэлэгт үйлчлүүлэхэд даатгалаа бүрэн ашиглаж чаддаг "нэг худалдан авагчийн тогтолцоо”-той болвол хүүхдүүд ЭМД-ын сангаар зардлаа даалгаж энэ асуудал шийдэгдэнэ гэж энэ салбарынхан үздэг.

Хэдийгээр мэс засалд орж байгаа хүүхдийн ар гэрийнхэн бүх зардлаа гаргаж дийлэхгүй ч гэлээ өөрсдийн хуримтлуулсан, бусдын хандивласан гэх зэргээр цугларсан мөнгөө "Зүрх мартахгүй” төслийг бүү зогсоосой хэмээн хандивладаг болохыг эмч нар хэлж байлаа. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн охины гэр бүл ч мөн цуглуулсан 2 сая төгрөгөө хүүхдүүдийг эрүүл болгох энхийн түүчээнд өргөсөн юм.

Төслийг амжилттай хэрэгжихэд хувь хүн, байгууллагууд сэтгэлийн хандиваа өргөсөөр байгаа боловч тусламж хэрэгтэй бяцхан зүрхний тоо түүнээс ч их байгаа нь харамсалтай. Тиймээс энэхүү нийтлэлийг уншиж буй иргэн таны, танай байгууллагын тус Бяцхан зүрхнүүдэд яг одоо хэрэгтэй байна. Та тэдэнд АЗ ЖАРГАЛЫН СОРВИ үлдээхэд туслах уу?

Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх "Зүрх мартахгүй” цахим хандивын аянд нэгдэх бол ЭНД дарна уу.

Хандивын данс:

Голомт банк

Хүлээн авагч: ЗҮРХ МАРТАХГҮЙ ТББ

Данс: 1415139507

Утга: Зүрх мартахгүй төсөл

Анхаарах зүйл: Нэрийг заавал бүтэн бичих

Төстэй мэдээллүүд

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар

2020/09/30, 10:40
Хөл хорионы улмаас хагалгаанд орж чадаагүй хүүхдүүдийн ээжүүд тусламж хүслээ

Хөл хорионы улмаас хагалгаанд орж чадаагүй хүүхдүүдийн ээжүүд тусламж хүслээ

2020/03/09, 14:37
Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 хүүхэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэхээр БНХАУ-д очжээ

Төрөлхийн зүрхний эмгэгтэй 28 хүүхэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэхээр БНХАУ-д очжээ

2018/11/22, 11:46
Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд Бээжин хотыг зорив

Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд Бээжин хотыг зорив

2018/11/21, 17:25

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

АНУ-ын Техас мужид үер болж, 28 хүүхэд амиа алджээ

864 | 0 | 2025/07/08, 12:16
gallery image

ОБЕГ: Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна

849 | 0 | 2025/07/07, 19:40
gallery image

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээд оргожээ

900 | 0 | 2025/07/07, 13:36
gallery image

Дидди хамгийн хүнд зүйл ангиудаас мултрав

1276 | 1 | 2025/07/03, 15:39
gallery image

Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик

1188 | 0 | 2025/07/03, 15:05
gallery image

2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”

1283 | 2 | 2025/07/03, 15:02
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

1185 | 0 | 2025/07/03, 14:21
gallery image

”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь

1350 | 0 | 2025/07/02, 17:42
gallery image

“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр

1298 | 0 | 2025/07/02, 17:25
gallery image

Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ

1402 | 0 | 2025/07/02, 13:11
gallery image

Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв

849 | 0 | 2025/07/01, 17:53
gallery image

Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

722 | 0 | 2025/07/01, 17:51
gallery image

Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ

692 | 0 | 2025/07/01, 17:38
gallery image

Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа

389 | 0 | 2025/07/01, 16:53
gallery image

Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов

387 | 0 | 2025/07/01, 16:49
gallery image

Эрч хүчтэй залуу насаа хайрлая

390 | 0 | 2025/07/01, 16:47
gallery image

Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ

382 | 0 | 2025/07/01, 16:22
gallery image

Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал

1089 | 0 | 2025/06/26, 11:55
gallery image

”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа

969 | 0 | 2025/06/26, 11:47
gallery image

Өчүүхэн дүүрэн

939 | 0 | 2025/06/26, 11:44
gallery image

Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна

832 | 0 | 2025/06/26, 11:39
gallery image

Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье

833 | 0 | 2025/06/26, 10:44
gallery image

Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна

815 | 0 | 2025/06/26, 10:41
gallery image

Хятад улс 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулжээ

891 | 0 | 2025/06/25, 18:30
gallery image

Саннигийн Хятад дахь гайхалтай амьдрал

862 | 0 | 2025/06/25, 18:27
gallery image

Ард иргэдийн амьжиргааг сайжруулж буй Өвөр Монгол

877 | 0 | 2025/06/25, 17:58
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

868 | 0 | 2025/06/25, 16:53
gallery image

Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ

207 | 0 | 2025/06/25, 16:46
gallery image

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ

205 | 0 | 2025/06/25, 16:38
gallery image

Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ

201 | 0 | 2025/06/25, 16:32
gallery image

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ

2394 | 3 | 2025/06/13, 17:26
gallery image

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон Их Дүйчэн өдөр

2273 | 0 | 2025/06/11, 15:53
gallery image

Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна

2322 | 0 | 2025/06/10, 15:04
gallery image

Ерөнхийлөгч И Жэ Мюн анхныхаа засгийн газрын хуралдаанд оролцоно

2827 | 0 | 2025/06/05, 12:56
gallery image

“Амжилт групп” Цонжин болдогт сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн 1000 айлын хаус хороолол барина

2974 | 0 | 2025/06/04, 16:12
gallery image

Хакүхог Сүмогийн холбооноос гарахад юу юу нөлөөлөв?

3011 | 0 | 2025/06/04, 10:17
gallery image

Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

3080 | 1 | 2025/06/03, 12:27
gallery image

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд

3239 | 0 | 2025/06/02, 18:05
gallery image

Дэлхийн хамгийн баян хүн Цагаан ордонд ямар өөрчлөлтүүд авчирсан бэ

3388 | 0 | 2025/06/02, 12:45
gallery image

Алга болсон охинтойгоо 44 жилийн дараа уулзжээ

3775 | 0 | 2025/05/30, 11:58
gallery image

Европын холбоо зэвсэг худалдан авах 150 тэрбум еврогийн сан үүсгэнэ

2245 | 0 | 2025/05/28, 19:20
gallery image

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

2117 | 0 | 2025/05/28, 19:17
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1981 | 0 | 2025/05/28, 12:00
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1330 | 0 | 2025/05/27, 18:43
gallery image

"Стрижи" багийн үзүүлбэр

1311 | 0 | 2025/05/27, 13:32
gallery image

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

1183 | 0 | 2025/05/27, 13:02
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1168 | 0 | 2025/05/26, 16:24
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1075 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1030 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Алдарт эхийн I, II-р одонгоор энгэрээ мялаасан бүх ээжүүддээ баярын мэнд хүргэе

772 | 0 | 2025/05/26, 14:34
gallery image

Л.Амарбаясгалан: Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье

1247 | 0 | 2025/05/21, 18:51
gallery image

СУДАЛГАА: Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж байна

1109 | 0 | 2025/05/21, 18:29
gallery image

Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

1080 | 0 | 2025/05/21, 16:04
gallery image

Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

1034 | 0 | 2025/05/21, 10:43
gallery image

Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө

1007 | 0 | 2025/05/21, 10:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

| 0 | 2025/05/20, 10:15
gallery image

Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

1258 | 0 | 2025/05/19, 00:02
gallery image

Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

1192 | 0 | 2025/05/18, 23:57
gallery image

”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

1183 | 0 | 2025/05/18, 23:55
gallery image

”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

1217 | 0 | 2025/05/18, 23:51
gallery image

Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

577 | 0 | 2025/05/18, 23:46
gallery image

”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

540 | 0 | 2025/05/18, 23:43
gallery image

Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

560 | 0 | 2025/05/18, 23:40
gallery image

1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

495 | 0 | 2025/05/18, 23:34
gallery image

Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

508 | 0 | 2025/05/18, 23:31
gallery image

ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

367 | 0 | 2025/05/18, 23:28
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 4

183 | 0 | 2025/05/18, 23:25
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 3

154 | 0 | 2025/05/18, 23:23
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 2

184 | 0 | 2025/05/18, 23:19
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 1

188 | 0 | 2025/05/18, 23:17
gallery image

Энхбай экологийн музей

151 | 0 | 2025/05/18, 23:12
gallery image

Энхбай экологийн үзүүлбэрийн төв

185 | 0 | 2025/05/18, 23:09
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

746 | 1 | 2025/05/15, 10:28
gallery image

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

829 | 1 | 2025/05/14, 11:08
gallery image

Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

934 | 0 | 2025/05/13, 12:07
gallery image

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

919 | 0 | 2025/05/13, 09:25
gallery image

Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

989 | 0 | 2025/05/12, 17:47
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

1524 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

1708 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

1722 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69386 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58909 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50445 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46844 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41934 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36755 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36561 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31400 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30927 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29741 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23213 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22273 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22082 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21380 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20858 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20101 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19215 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18881 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18297 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18289 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18263 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17913 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17700 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

17128 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17072 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17067 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16863 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16835 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16650 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16615 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16461 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16325 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15990 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15951 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15815 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15717 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15654 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15645 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15475 | 49 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15297 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15244 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15186 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14961 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14927 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14426 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14303 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14285 | 82 | 2021/06/30, 20:29
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13940 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13863 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13860 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13756 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13596 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13565 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13487 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13346 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13116 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13113 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12988 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12937 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12770 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46844 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58909 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36755 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50445 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31400 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30927 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14426 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13116 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16835 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12770 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12937 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14961 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9869 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11259 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12416 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17913 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5467 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9418 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10851 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11315 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8413 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9248 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8886 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10342 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8086 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10615 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7082 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8195 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11137 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7724 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11603 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9300 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17067 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6219 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6598 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8090 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6464 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7072 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10727 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6291 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.