![]() |
Тодруулбал, Засгийн газрын тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат хийгээд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нарт ял оноогоод байна.
Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээс ял сонссон дээрх нөхдийн гурав нь давж заалдаад байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 08-нд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дэнсэлсэн ч түүнд оноосон 5.5 жилийн ялыг хэвээр үлдээсэн бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 15-нд болж, мөн анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Г.Солтанд оноосон гурван жилийн ялыг хэвээр үлдээв.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан нарын ялыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажаагүй байна. Уг шийдвэр албажиж ШШГЕГ-т ирсэн тохиолдолд тэднийг аль хорих ангид ялыг нь эдлүүлэх нь тодорхой болох аж.
Одоогоор дээрх гурвыг давж заалдах шатны шүүхийн товоо хүлээж байгаа бусадтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжин буюу 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?