![]() |
Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн арваннэгдүгээр байрны хананд билгүүн номч, их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Б.Ринчен гуайн хөргийг сийлжээ. Ямар зорилгоор энэ бүтээлийг хийсэн тухай "Arto crew”-ийн гишүүн Б.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Өвөрмонголчуудын хэл бичигт нь аюул учирч эмзэг нөхцөл байдалд байгааг бид бүгд мэдэж байгаа. Үүнээс үүдэн монгол хэл, бичгээ аваръя гэсэн санаагаар энэхүү бүтээлээ хийсэн. Монгол хэл, бичгийг хамгаалах, хөгжүүлэх талаар Монголд маш их үүргийг гүйцэтгэсэн хүн учраас Б.Ринчен гуайг сонгон авч хөргийг нь буулгасан.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?