| |
Найруулагч Фрэнсис Форд Коппола "Загалмайлсан эцэг 3" киногоо шинэчлэн найруулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Шинэ хувилбар нь "Загалмайлсан эцэг: Майкл Корлеонийн үхэл " нэртэй байх аж.
"Төгсгөлийн хувилбарын хувьд би шинэ эхлэл, төгсгөл хийж, зарим үзэгдэл, зураг авалт, трекийг шинэчилсэн. Дээрх өөрчлөлтүүд болон видео, дууг сэргээн засварласны дараа энэхүү хувилбар нь надад "Загалмайлсан эцэг" ба "Загалмайлсан эцэг 2" киноны оновчтой төгсгөл болж байна" гэж тэр тайлбарлав.
Коппола урт хугацааны туршид Марио Пузогийн эх зохиолтой нийцүүлэн төгсгөлийн хэсгийг өөрчлөхөөр төлөвлөж байснаа өгүүлжээ.
1990 онд дэлгэцнээ гарсан "Загалмайлсан эцэг 3" киног гурвалсан зохиолын хамгийн сул хэсэг гэж үздэг. Ялангуяа найруулагчийн охин София Копполагийн жүжиглэлтийг ихээр шүүмжилдэг юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?