| |
Өнөөдөр "АН” гэх нэр малгай л болж. Дотроо эцэс төгсгөлгүй бужигнаастай. Хорхой шавьжаар бол тэр дотор бусдыгаа гэрэлтүүлчих бүдүүн цох ч алга. Чарлаж байгаа дуу нь хүртэл нарийнхан жул. Залуусын зүгээс "Хөгшчүүл тэтгэвэртээ гарч гэртээ суу, ач зээгээ хар” гэх. Хөөгдөгсөд дотор нь ч зангарагтайхан дуугарсан хүн одоо хэр нь алга. Хэлж ярьж байгаа нь хэрүүлийн чанартай. "Хийе, бүтээе” гэж зориг нэмэх, ханцуй шамлаад урд нь гарах лидерээр Ардчилсан нам өлсч байна.
Генсекүүд дотроос Д.Эрдэнэбатын үед АН дээшээ ахисан. Дэвшүүлсэн бодлого зорилтуудыг нь ч муугүй үр дүнд хүргэсэн. Нийслэлийн АН-ын даргын тухайд Э.Бат-үүл, энэ албыг НИТХ-ын даргын ажилтай давхар хашсан Д.Баттулга нар "Нохойд барьдаг мод” гэгчээр намынхаа сайн, мууг нуруундаа үүрч явсан. Сая АН-ын шинэчлэлийн хорооны залуус БЗД-ийн АН-ын дарга байсан Д.Пүрэвдавааг Нийслэлийн АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болголоо. Жинхлэх эсэхийг гишүүд нь мэднэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?