| |
Япон улсын иргэдийн 33.7 хувь нь цар тахлын тархалттай холбоотойгоор Токио дахь зуны олимп, паралимпын наадмыг цуцлахыг хүсчээ. "Киодо" агентлагаас явуулсан нийгмийн судалгаанд оролцогчдын 23.9 хувь нь наадмыг ирэх зун зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Харин 36.4 хувь дахин хойшлуулахыг хүсчээ. Судалгааг гар утасны болон суурин утасны санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулжээ. Токиогийн олимпын наадмыг дахин нэг жилээр хойшлуулах нь тамирчдын хувьд хүнд сорилт болно гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Тэрбээр сар тутмын "Чуокорон" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Токиогийн олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох байлаа. Гэсэн хэдий ч коронавирусийн улмаас тэмцээнийг нэг жилээр хойшлуулсан.Тодруулбал, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймугаар сарын 8-нд зохион байгуулна. Гэхдээ "Токио 2020" гэсэн наадмын нэрийг хадгалах болно. Одоогийн байдлаар бид наадмыг үзэгчдийн оролцоогүйгээр хийх сонголтыг бүрэн дэмжээгүй.
2024 оны Парисын олимп хаяанд ирсэн үед Токиогийн олимпыг хоёр жилээр хойшлуулж болохгүй. Нэн тэргүүнд тамирчдын эрх ашгийг хүндэтгэх ёстой. Япон улс олимпын наадмыг бүрэн хэлбэрээр зохион байгуулахыг хичээж байна. Олимпын наадмын үеэр тамирчдаас гадна үзэгчдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс цар тахлын тархалтыг харгалзан шинжилгээний үр дүнтэй системийг боловсруулах хэрэгтэй" гэжээ.
Наадмын хүрээнд спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Мөн каратэ, серфинг, ууланд авирах зэрэг төрлийг олимпод багтааснаараа онцлогтой. Зарим тамирчны хувьд Токиогийн олимп хамгийн сүүлчийн боломж билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?