| |
2020 онд Энэтхэг, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй боловч талууд хилийн мөргөлдөөнөөр ойгоо "тэмдэглэв”. 1962 онд Энэтхэг, Хятадын дайн болсноос хойш үе үе хилийн мөргөлдөөн гардаг ч энэ удаагийнх сүүлийн 45 жилд хүний амь үрэгдсэн ширүүн мөргөлдөөнд тооцогдож байна.
Юутай ч үүний дараа 7 дугаар сарын 5-ны өдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхтэй утсаар ярьснаар маргааш нь цэргээ татах шийдвэр гаргасан юм. Харин Энэтхэгийн тал замын ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ тууштай мэдэгдсээр байгаа ба Хятадын тал Энэтхэгийг Хятадынхтай адил арга хэмжээ авч цэрэг, дипломатын яриа хэлэлцээгээр хилийн байдлыг нааштай болгож зөөлрүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.[5]
Гэвч эдийн засагчид арай өөр бодолтой байгаа, тодруулбал Энэтхэгийн гадаад худалдааны 10 хувийг Хятад эзэлдэг,[7] Энэтхэгийн худалдааны том түнш, автомашины импортын 25 хувь, гар утасны эд ангийн импортын 90 хувийг Хятадаас авдаг учраас ийм төрлийн хориг арга хэмжээ эргээд Энэтхэгийн экспортод сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзжээ.[8] Харин Хятадын гадаад худалдааны 2 хувийг л Энэтхэг улс эзэлдэг, тэгэхээр худалдааны хориг зэрэг нь Хятадын эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэж Хятадын судлаач тооцсон нь үндэстэй юм.
Харин Хятадын тухайд Энэтхэгийн дотоодод Ковид19-ийн халдварын нөхцөл хүндэрсэн энэ үеэр нь Хятад улс энэхүү алхмыг хийсэн нь стратегийн завшаан хайгч гэдгийг нь илтгэж байна. Энэ бол хэний ч өмнө Бээжин нэр хүндээ алдахаас үл эмээн, "чонон дайчин”-ы гадаад бодлого явуулж байгаа хэрэг бөгөөд Хятадын олон улс дахь дуу хоолой нэлээд өөрчлөгдөж буйг илтгэж байгаа юм.[10
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?