| |
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлсэн Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Улмаар Сонгуулийн Ерөнхий хорооны тотгоолыг Л.Наранбаатар хууль бус хэмээн эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Уг гомдлыг өнөөдөр Дээд шүүх хянан хэлэлцээд Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
Өмнөх шатны шүүх дээр АН-ын штабт хуулийн зөвлөгөө үзүүлж буй н.Ариунболд (З.Энхболдын өмгөөлөгч) -ын эхнэр А.Сарангэрэл шүүгч Л.Наранбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байсан юм. Харин одоо СЕХ саналын хуудсыг дахин хэвлэж саналын хуудсанд Л.Наранбаатарын нэрийг оруулах эсэх нь анхаарал татаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?