![]() |
Л.Оюун-Эрдэнэ ээ, "Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийнэ ирчихсэн” гэсэн том ярилцлага, Азийн хүлэг улс” гэхчлэн ном зохиолуудыг чинь алгасалгүй уншиж байгаа. Үнэнийг хэлэхэд, шударга үнэнийг дээдэлж явдаг хүний чинь хувьд бичсэн, ярьсан болгон чинь мань мэтэд үнэ цэнэтэй байхгүй юу. Чамайг дэмжээд бичиж байсан, хашгирч байсан, талбайд очоод ураа цуурайтуулж байсан гэвэл худлаа л даа. Цзэжинд л битүүхэн хадгалж, хазайхад чинь түшиж, хальтрахад чинь сэтгэлээрээ хамгаалж түшиж явсан мянга мянган хүний л нэг.
Л.Оюун-Эрдэнэ маань Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга боллоо. Түүнд орохгүй, хүртэхгүй зүйл байсангүй. Сүүлийн нэг жилд дөрвөн хөлтэй, арван гартай хүн шиг л байлаа даа. Эрдэнэтэд онцгой байдал зарлаж, удирдлаа. Эрдэнэс Таван толгойг эмх цэгцэнд нь орууллаа. Салхитын алт мөнгөний орд, Росмонголцветмет, Дарханы цемент шохойн үйлдвэр.Багануурын нүүрсний уурхай, Ноён-Уул, Тост Тосон бумба... Ер нь очоогүй, хүрээгүй газар нутаг бий гэж үү?! Тэр бүхэнд хүрч байсан Монголын мафийн гар саврыг тас цохино билээ.
Зурагтаар "Монголын их 7-гийн зөвлөгөөн” болсныг хараа биз дээ. Орой болгон нэвтрүүлж байгаа. Өнөөх л Да.Ганболд, Э.Бат-Үүл, С.Баярцогт тэргүүтнүүд байна билээ. Бүгд "хужиртай, усанд”ороод гарч ирсэн байна. Цав цагаан "тагтаанууд”.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?