![]() |
Гудамжны гуйлгачингаас үл хөдлөх хөрөнгийн саятан болсон түүх үлгэрт л гардаг. Харин ийм түүхийг Монголд төгсөрсөн луйварчид бий болгож байна. Саяхныг хүртэл гудамжны тэмцлээр шантаажилж 2 өрөө байртай болж байсан захиалгат жагсаалын загалмайлсан эцэг О.Магнай өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн эзэн, Монголын толгой баячуудын нэг мэт хаахалзаж, АН-ын шударга ёсны туг болон намирч явна.
12 жилийн өмнө эрх мэдлийн төлөө олон аавын хүүгийн эрүүл мэндийг золиослон бослог үймээн гаргаж, шоронд хүртэл сууж амьтан болон гарч ирж байсан тэрбээр өнөөдөр танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Шударга тэмцэгчийн дүрд нь итгэсэн АН-ынхан 2012 оны сонгуулийн дараа түүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга хүртэл болгож байлаа. Гэвч тэр яг энэ үеэс "шударга” маскаа зүүж, шударга бусаар баяжих эхлэлээ тавьжээ.
Өмнө нь тэрбээр тэмцэгч гэх нөхдөө ашиглан, жагсуулж, тэмцүүлж уул уурхайн компаниудыг шантаажилдаг байсан. Харин одоо шантааж нь төгсөрч, төрсөн эхтэйгээ нийлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг луйвраар дээрэмддэг болжээ.
БГД-ийн 10 р хороолол буюу 25 дугаар эмийн сангийн урд талд 11 давхар шилэн барилга бий. Тэр барилгыг анх Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлжээ. Нийтдээ 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх обьект аж. Гэтэл О.Магнай ээж Отгонжаргалтайгаа хуйвалдан зарсан газрынхаа төлбөрийг нэхэмжлэх замаар хууль хяналтынхантай нийлэн уг обьектийг 724 сая төгрөгөөр үнэлүүлэн дээрэмджээ. Энэ хэрэг саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шударга дүр эсгэсэн Магнайгийн мааскыг хуу татан урж эхэллээ.
Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан гэж хэн бэ?
2011 оноос Монголд хөрөнгө оруулан амьдарч байсан. Ливан дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажилладаг. Монгол Улсад 3,5 сая долларын хөрөнгө оруулсан бизнесмэн.
О.Магнайтай хөрөнгийн маргаан үүсгэснээр 2015 оноос хойш Монгол Улсад орж ирэх эрхээ хасуулсан юм.
О.Магнайгийн Мохамад Зухуэр Итаныг дээрэмдэж, луйвардаж авсан аргачлалыг товчлон хүргэе.
Луйвар 1: Газраа зарж 300 мянган ам.доллар авсан. Гэвч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газраа ч баригдаагүй барилгаас авах 332 м2 газраа үнэлэн 724 сая төгрөг нэхжээ. О.Магнайд баригдаагүй барилга дахь талбайгаас гадна газраа ч буцаан авах боломж харагджээ.
Луйвар 2: Газрын зөвшөөрлийг нь цуцлууллаа. 2 сарын дараа ээжийнхээ шинээр байгуулсан компанийн нэр дээр уг газраа буцаан шилжүүлэн авлаа
Хотын А бүсэд байрлах 11 давхар 4 тэрбумаас л илүү үнэлэгдэх обьектийг О.Магнай ийнхүү Ливаны хөрөнгө оруулагчаас дээрэмдэж авсан түүх ердөө л энэ. О.Магнайгийн 300 мянган доллараар эхэлсэн БЗД-ийн хэсэгхэн газрын наймаа ийнхүү явсаар тэрбээр газраа ч буцаан авч бас 11 давхар үл хөдлөх хөрөнгөтэй болгожээ. Энэ хэрэг одоо АТГ-т шалгагдаж байна.
tvmongolia.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?