| |
27 настай Дебора Ашер бүсгүй хордлогын гүн цочролд орсноор яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Анхандаа тэрбээр томуу өвчин туслаа гэж бодсон ч түүний биеийн байдал улам муудаж байсан аж. Тэгтэл бүсгүй сарын тэмдэг ирэх үеэр ариун цэврийн super plus тампоныг хэрэглэсэн явдал биед нь ийм цочрол өгсөн байна. Аргагүйн эрхэнд эмч нар түүнийг хоёр ч удаа унтаа байдалд оруулаад эргэж сэргээсэн ч амжилт олоогүй гэнэ. Тиймээс гэр бүлийнхэнд нь бэлтгэлтэй байхыг зөвлөжээ. Дебора эргээд ухаан орсон ч жаахан хүүхэд шиг болсон байлаа. Тэрбээр ярьж чадахгүй, явж чадахгүй, бие дааж угаалга үйлдэж, хувцсаа өмсөж чадахгүй болсон байв. Мөн тэрбээр ойр дотныхноо, тэр дундаа төрсөн хүүгээ ч таниагүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?