| |
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийт 872 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 612 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэнээс 7 нь хүүхэд байсан аж. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас хөдөө, орон нутгийн замд 5 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлсэн байна. Эдгээрийн 10 нь зам тээврийн осол гаргасан зөрчил бүртгэгдсэн аж. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?