| |
Мөн үйлдвэрийн засвар, шинэчлэлийн ажилтай танилцлаа. "Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг эхлүүлсэн байна. Засвар ажлын хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжлүүлэх юм.
Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсэд өнгөрсөн өвөл таван үйлдвэрийн 13 шугам ажиллаж сайжруулсан шахмал түлшийг иргэдэд тасралтгүй үйлдвэрлэн түгээсэн. Өнгөрсөн өвөл гарсан алдаа дутагдалд дүн шинжилгээ хийж ирэх өвөл үйлдвэрийн гэмтэлгүй ажиллах зорилго тавин засварын ажлуудыг эрчимжүүлээд байна. Тухайлбал, үйлдвэр тус бүрт 25 кг-аар савладаг автомат машиныг суурилуулж байгаа юм. Ингэснээр хүний оролцоо буурч, ажлын бүтээмж эрс нэмэгдэх сайн талтай гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?