| |
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдыг ноолуурын үнээр дэмжинэ гэж мэдэгдэв. Ингэхдээ ноолуур худалдан авах ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв. Үүнийг 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж гэж тооцоолсон гэдгээ Ерөнхий сайд онцолсон.
Бүүр сүүлдээ тоглоом, шоглоом болоод, дуусах төлөвтэй болчихлоо. Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулган дээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнэ 100 мянга хүрнэ гэдэг нь үлгэр байсныг батлав. Цаашид энэ дүнгээр өгнө гэж найдаж хүлээлтгүй гээд шууд улайхгүй хэлж байна.
Ч.Улаан сайдын хариулт ёстой л олны нүдийг орой дээр гаргав. "Архангайн ноолуур хэзээ 100 мянга хүрч байлаа. Бид 85 мянгаар л авна” гээд загнах янзтай мэдэгдэж байна. Тэрээр Ерөнхий сайдын гуравдугаар сарын 27-нд хийсэн мэдэгдэл, өөрийнхөө 2-3 удаа мэдээлэл хийж, ноолуурыг 105 мянгаар худалдан авна гэж хэлж байснаа ийм амархан мартчихдаг юм байх даа..
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

