| |
Одоогоос жил гаруйн өмнө төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал, бичлэг олон нийтэд ил болов. Төрийн ордонд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчид уучлалт гуйж, 1937 оных шиг их хэлмэгдүүлэлт С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон гэдгийг онцолсон. Улмаар энэ асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд хэлэлцсэн байдаг. Сэтгүүлчдэд болон бусад салбарынханд эрүүдэн шүүсэн гэх 27 минутын бичлэг үзүүлж, буруутныг шийтгэж, хэлмэгдэгсдийг шоронгоос гаргана гэв. Ингэж С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарч, нийгэмд дахин эргэлзээ, хүлээлт үүсгэсэн юм.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас "Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг.
Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ” гэх асуудлыг Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв. Харин АН-ын дарга С.Эрдэнэ "Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?