| |
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 87 гомдлыг хянан үзсэнээс 9 гомдлыг шийдвэрлэж, одоо 77 гомдлын үлдэгдэлтэй байна. Хяналт шалгалтын явцад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар "олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байдал тогтоогдсон тул хуулийн хэрэгжилтийг хангах албан бичиг хүргүүллээ. Үүнд:
Энэ мэтчилэн зарим байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажиллагаа хангалтгүй байгаагаас хамаарч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Авлигатай тэмцэх газарт удаа дараа гомдол мэдээлэл гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?