| |
Бид энд бууны дуу тачигнаж, сум шунгинаж, бөмбөг тэсэрсэн дайны талбарын тухай өгүүлэхгүй. Аз болоход манай улсад тийм нөхцөл байдал нүүрлэсэнгүй, 60 жил өнгөрчээ. Харин одоо энх цагт тохиосон онцгой байдал буюу дэлхий нийтийг хамарсан коронавирус хэмээх амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хэрхэн таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал олон улсын "толгойн өвчин" болчихоод байна.
Гэтэл ухамсар дорой, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг боддоггүй цөөн хэсэг илүү тав тухтай орчин шаардах, хоол хүнсний чанар чансааг голох, тэдэнд үйлчилж буй эмнэлгийн ажилтны нүүр рүү чулуудах зэргээр зохисгүй авирлаж байгааг ЭМЯ-ны хариуцлагатай албан тушаалтан хоолой зангируулан мэдээлж байхыг үзлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?