| |
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам эхлэхэд ердөө 120 хоног үлдээд байв. Гэвч өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр олимпийн наадмын албан ёсны цагийг Японы Токио хотноо зогсоолоо. Олимпийн галт бамбарын буухиаг ч цуцлав. Энэ жил олимпийн наадам болохгүй гэсэн таагүйхэн шийдвэрийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар гаргасан. Ийнхүү ирэх долдугаар сарын 24-нд Токио хотын "Шинэ үндэсний цэнгэлдэх”-д эхлэх байсан олимпийн наадам коронавирусын халдварын уршгаар цуцлагдаж, 2021 оныг хүлээх болов.
Хүн төрөлхтний олимпийн наадам 120 хоногийн өмнө цуцлагдаж байхад, УИХ-ын сонгуулийг болохоос нь 90 хоногийн хойшлуулах шийдвэр гаргаж болмоор л байгаа юм. Тэгэхгүй бол хоёр сарын дараа л гэхэд сонгуулийн кампанит ажлууд явагдаж эхэлнэ. Гурван мандаттай нэг тойрогт арван хүн дэвшлээ гэхэд тэр тоогоор айл бүрийн хаалганд ядаж ухуулагч очно гэсэн үг. Ер нь цагаан сараас илүү хөл хөдөлгөөнтэй, олон нийтийг хамарсан уулзалт, цуглаантай ажил билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?