| |
"Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хороо Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлгүй ч төв байгууллагадаа хандаж хамтарч ажиллах хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн. Харин Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо тэдний хүсэлтийг хүлээн авч дээрх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
Хамтын ажиллагаа эхлэхээс өмнө тус компанийн ажилчдад тулгамдсан бэрхшээлтэй асуудал, ажлын байрны баталгааг хангуулах, хамтын гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах чиглэлээр "Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн зүгээс МҮЭХ-нд хандаагүй байсан. Харин одоо албажуулж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллахаар болсон байна.
Мөн МҮЭХ-ноос Уул уурхайн яам, Эрдэнэс Тавантолгой компанийн захиргаанд мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнчлэн хамтын гэрээ байгуулахад нь хуулийн болон арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай үед өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид ажилдаа орсон байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?