logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Улс орнуудын "COVID-19" халдвар тархахаас сэргийлэх бодлого

Бичсэн:nomun
2020/03/13/, 11:28
Tweet

Улс орнуудын "COVID-19" халдвар тархахаас сэргийлэх бодлого

 


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газраас улс орнууд "COVID-19" халдвараас сэргийлэхээр хэрэгжүүлж буй бодлогыг нэгтгэн гаргажээ.

Олон улсын хэмжээнд энэ сарын 12-ны 15:00 цагийн байдлаар 124 улс орон, нутаг дэвсгэрт 126 мянга 380 хүн халдвар авч, 4635 хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "COVID-19” вирусийг "ЦАР ТАХАЛ”-ын хэмжээнд хүрсэн хэмээн манай улсын цагаар 03 дугаар сарын 12-ны 00:25 цагт албан ёсоор зарлав.

АНУ-ын 24 муж онц байдал зарлаад байна. АНУ-д вирусний тархалттай холбоотойгоор халдвар авч болзошгүй нийгмийн эрсдэлт бүлэг буюу орон гэргүй, асрамжийн газрын хүмүүст онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв эмзэг бүлгийн эдгээр хүмүүсийн дунд халдвар тархвал ихээхэн эрсдэлтэй юм. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн "COVID-19” вирус зэс гадаргуу дээр 4 цаг, картон цаасан дээр 24 цаг, хуванцар болон зэвэрдэггүй гадаргуу дээр 3 хүртэл хоног амьдрах чадвартай гэж дүгнэв. Өнгөрсөн сард "Journal of Hospital Infection” сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд хүний коронавирусийг амьгүй биет буюу гадаргуу, түүний дотор металл, шил эсвэл хуванцар гадаргуу дээр 9 хүртэл хоног амьдрах чадвартай гэжээ.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель "Вирусний эсрэг эмчилгээ, вакцин байхгүй энэ үед Германы хүн амын 60-70 хувь халдвар авах магадлалтай” хэмээн мэдэгдэв.

Их Британийн Эрүүл мэндийн сайд коронавирусний халдвар авснаа зарлаж, өөрийгөө тусгаарлаад байна. Тус улсын хэмжээнд "хориглон барих” горимд шилжиж, олон улсын нислэгийг зогсоож байгаа ч томоохон арга хэмжээг зогсоох арга хэмжээ авах хараахан болоогүй хэмээн үзэж байна.

Франц Улсын бүх мужид вирусний халдвар илэрсэн бөгөөд голомт нь Оуаз, Морхибан, Страсбург, Аннеси хот болж байна. Халдвар их тархсан газруудад ерөнхий боловсролын сургуулиудыг хаагаад байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга нар өдөр бүрийн 19 цагт вируснтий тархалт, авч буй арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм. Халдвар хурдацтай тархаж байгаа ч эдгэрэлтийн хувь бага байгаа тул тус улсын иргэд эрүүл мэндийн тогтолцоондоо эргэлзэх хандлагатай гарч байгаа аж. Тус улсын "Санофи” компани өнгөрсөн сарын 18-наас эхлэн вакцин гаргахаар ажиллаж байгаа бөгөөд "SARS” өвчний эсрэг гаргаж авсан ДНК-тай биетэд тулгуурлан эсрэг биетийг туршиж эхлээд байна. Уг вакциныг хамгийн эртдээ 2020 оны наймдугаар сард бэлэн болгох боломжтой хэмээн мэдэгдэв. Мөн Парис хот дахь Пастур институт (Микробиологийн судалгааны хүрээлэн) "COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш судалгаа хийж эхэлсэн бөгөөд тодорхой үр дүнд хүрээд байгаа талаар мэдээлжээ.

Итали Улсад өвчилсөн хүний тоо 12462-т хүрч, 827 хүн нас барснаар Хятадаас гадна хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн орон болов. Улсын хэмжээнд онц байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Эдийн засгийн дэд сайд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосныг зарласан байна. Тус улсын Ломбарди мужид өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц дуусч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ. Өвчний тархалт оргил үедээ хэзэ хүрэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул эдгэрэх боломжтой иргэдэд эхэлж эмнэлгийн тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдэж байна.

Саудын Арабын хилээр нэвтрэхэд биеийн байдал болон аяллын маршрутын талаар худал мэдээлэл өгсөн иргэнийг харьяалал хамаарахгүй 500 мянган риал буюу 133 мянган ам.доллараар торгох шийдвэр гаргаад байна. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр коронавирусийн талаар худал мэдээлэл түгээсэн иргэнийг 3 сая риал буюу 800 мянган ам.доллар, 5 хүртэл жил хорих ялаар шийтгэж байна.

Бахрейн Улс коронавирусний тархалттай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж халдварын голомт бүхий орноос ирсэн иргэн өөрийгөө тусгаарлах дэглэм зөрчсөн тохиолдолд халдварт өвчнийг нуун дарагдуулсан, бусдад санаатайгаар тараахыг завдсан хэргээр 2600 ам.долларын торгууль, 3 сарын хорих ялаар шийтгэж байна.

АНЭУ энэ сарын 8-наас цэцэрлэг, сургуулийг дөрвөн долоо хоног хаах шийдвэр гаргав. Олон нийтийн цахим сүлжээгээр коронавирусний тархалттай холбогдуулан худал мэдээлэл түгээсэн иргэнийг 3 сая дирхам буюу 817 мянган ам.доллараар торгох, 3 сараас бүх насаар нь хорих шийдвэр гаргасан.

Кувейт Улсад илэрсэн халдвар авсан иргэд бүгд Иран Улсаас ирснийг тогтоогоод байна. Энэтхэг, Египет, Филиппин, Шри-Ланка, Бангладеш, Сири, Ливан, Турк, Азербайжан, Гүржээс ирэх иргэд тухайн оронд суугаа Кувейтийн ЭСЯ-ны сонгосон эмнэлэгт шинжилгээнд хамрагдаж, "COVID-19”-ийн халдваргүй гэсэн албан ёсны бичиг авсан тохиолдолд тус улсын хилээр нэвтрэх журам энэ сарын 08-наас эхлэн хэрэгжиж байна. Кувейт Улс олон нийтийн цахим сүлжээгээр коронавирусийн тархалттай холбогдуулан худал мэдээлэл түгээсэн иргэнийг 5 жил хүртэл хугацаагаар хорих шийдвэр гаргаснаа зарлаад байна.

Оман Улс худал мэдээлэл тараасан иргэнийг 3 хүртэл жил хорих шийдвэр гаргав.

Япон Улсын  Яманаши мужид халдвар авсан 20 настай эрэгтэйд менингит буюу тархи, нугасны гадна мембраны үрэвсэл үүсгэсэн байж болзошгүй тохиолдлыг эмч нар илрүүлсэн байна. Хэрэв вирус менингит үүсгэдэг нь нотлогдвол маш их аюултай талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Японы Ерөнхий сайд Онцгой байдлын хоёр дахь шатны арга хэмжээний хүрээнд дараах ажлыг яаралтай гүйцэтгэхийг үүрэг болгов. Үүнд:

-Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

-Сургуулиудын үйл ажиллагааг түр хаахтай холбоотой асуудлаар яаралтай арга хэмжээ авах;

-Бизнесийн үйл ажиллагааг боломжит хэмжээнд хумих, ажлын байрны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах;

-Холбогдох яамдууд нөхцөл байдалд тохирсон уян хатан арга хэмжээг яаралтай авах.

Мөн халдварын тархалтыг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоо хоногт парламентад өргөн барихыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Энэ сарын 6-наас эхлэн иргэд Эрүүл мэндийн үйлчилгээний төвөөр дамжилгүй коронавирусний шинжилгээнд хамрагдах, ингэхдээ шинжилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалд хамруулахаар шийдвэрлэсэн нь үр дүнгээ өгч байна хэмээн мэдэгдэв.

БНАСАУ-ын Засгийн газраас халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг "улс орны хувь заяатай холбоотой амин чухал асуудал” гэж тодорхойлов. Олон улсын мэргэжилтнүүд тус улсын халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбар тун муу, эдийн засгийн чадамж хүрэхгүй гэж үзэж байна. Умард Солонгосын эрх баригчид халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж байгаа ч судалгааны байгууллагууд тус улсад халдвар авч хэд хэдэн хүн нас барсан байх магадлалтай гэж дүгнэж байна.

БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Жан Жун халдвар тархаж буй өнөөгийн нөхцөлд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг цаг үеийн шаардлагаар хэсэгчлэн цуцлах нь зүйтэй гэв. Тэрбээр Умард Солонгосын эрүүл мэндийн салбарын хоцрогдмол байдал, нэгдсэн цахим системгүй, төсөв хөрөнгө хүрэлцээгүй, орчин үеийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмнэлгийн хүртээмж муу зэрэг нь тус улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй тул тусламж дэмжлэг хэрэгцээтэй байгааг онцлов. 

БНСУ-д энэ сарын 09-нөөс зөвхөн эмийн сангуудаар иргэний үнэмлэх, гадаадын иргэний оршин суух үнэмлэхний дугаараар долоо хоногт хоёр амны хаалт худалдан авах зохицуулалт хийв. Тус улсад энэ сарын 02-ны байдлаар 4335 хүн халдвартай нь тогтоогдсон байсан бөгөөд 1 сая хүн тутмын 2138-г шинжилгээнд хамруулж байжээ. Өнөөдрийн байдлаар Итали Улс халдварын том голомт бол, БНСУ дахь халдварын тархалт тогтворжих хандлагатай байна. Эндээс үзэхэд сэжигтэй байж болзошгүй аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулж, шаардлагатай тусгаарлалтын арга хэмжээг авах нь үр дүнтэй байна. "COVID-19”-ийн Гамшгаас урьдчилсан сэргийлэх төв штаб Улсын сэтгэлзүйн эрүүл мэндийн төв, Үндэсний сэтгэцийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эмч нараас бүрдсэн Сэтгэлзүйн зөвлөгөөний нэгдсэн баг байгуулж халдварын бүсэд ажиллаж буй эмч, сувилагч нарт сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг хийж байна.

БНСУ-ын Химийн хүрээлэнгийн эрдэмтэд (CRIST) SARS, MERS вирусний эсрэг биеэс шинэ төрлийн коронавирусний үйлчлэлийг сулруулагч эсийг олсон бөгөөд энэ нь вакцин, эмчилгээний аргыг гаргаж авахад тус болно гэж үзэж байна. Коронавирусийн гадаргуу хэсэгт байрлах "спайк” уургийн үйлчлэлийг сулруулж чадвал халдварыг саармагжуулж чадах эсрэг биетийг гаргаж авах боломжтой болох юм. Саармагжуулах эсрэг биет нь вирус хүний биед нэвтрэхэд үйлчлэлийг нь сулруулж, дархлаа бий болгох эс юм. Эрдэмтдийн өмнө илрүүлж байсан SARS, MERS вирусийг саармагжуулах 11 төрлийн биетийн гурваас нь "спайк” хэмээх уурагтай нийлэгжих боломжтой биетийг олсон гэж тэмдэглэв. Эрдэмтэд энэ биетийг вирус дээр туршихаар төлөвлөж байна.

БНСУ-ын Халдварт ѳвчин судлалын тѳв болон Үндэсний эрүүл мэндийн судалгааны тѳв хамтран вирусний "тандалтын зориулалттай эсрэг биетийн уураг”-ийг амжилттай бүтээсэн талаар мэдэгдлээ. Халдвараас бүрэн эдгэрсэн иргэдийн цусыг авч халдварын гэрэлтүүлэгч шинжилгээний /IFA/ аргыг ашиглан цаашид олон тѳрлийн вирусний антиген уургийг цэвэрлэх, саармагжуулах аргыг гарган авч эмчилгээнд ашиглах тѳлѳвлѳгѳѳтэй байна. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва "Халдварын эрт үеийн шинжилгээ, оношилгооны боломжийг нэмэх хүрээнд хамгийн хурдан, аюулгүй оношилгоо болох машин дотор шинжилгээ хийх явуулын "Drive thru” аргыг нэвтрүүлж иргэд 10 минутад багтаан шинжилгээ өгөх боломжтой болов. Мөн Инчоны нисэх буудлаар зорчигчдыг 3 шатны шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгдэв.

Вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цэргийн 96 эмчийг нэмэлтээр орон нутгийн харьяа эмнэлгүүдэд ажиллуулж байгаа бөгөөд мэргэжлийн дотрын эмч нар аж.

ОХУ-д халдвар авсан иргэдийн дунд бага насны хүүхэд байгаа бөгөөд түүнээс өвчний шинж тэмдэг илрээгүй боловч тээгч болсон байжээ. Эрх баригчид халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж энэ сарын 13-наас ХБНГУ, БНФУ, Итали, Испани Улс руу хийх нислэгийг хязгаарлах, бизнес, хүмүүнлэгийн болон албаны шугамаар зорчихоос бусад Италийн иргэдэд виз олголтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Мөн Хорио цээрийн албанаас иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ачаалал ихтэй цагуудад зорчихгүй байх зөвлөмж гаргажээ. ОХУ-ын Эрүүл мэндийн хяналтын албаны даргын мэдээлснээр ОХУ-ын нийт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа алба, хэлтсүүд нь вирусийн халдвар илрүүлэх оношлуураар бүрэн хангагдсан, нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа гэж мэдэгдэв. Вирусээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ариутгал халдваргүйжилт хийх, эмчлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд эмнэлзүйн удирдамжийг 2 удаа шинэчлэн боловсруулсан бөгөөд энэхүү удирдамжийн дагуу эмчилгээ хийж байна. Эмчилгээний удирдамжид рибовирин, лопинавир, интерферон зэрэг вирусийн эсрэг эм, хавсарсан нянгийн халдвараар хүндэрсэн тохиолдолд амоксициллин, клавулант, левофлоксацин, моксифлоксацин, карбапенем, линозолид зэрэг антибиотикийг зааврын дагуу хэрэглэхээр тусгасан байна.

Энэхүү халдварын тохиолдлын хүнд хэлбэрийн үед эрдэс агуулсан шингэн, 10-20%-ийн альбумин, реамбирин, ремаксол зэргийг хангалттай хэмжээгээр сэлбэж амин үзүүлэлтийг тасралтгүй хянаж байхаар зааварлажээ. Шинж тэмдгийн эмчилгээнд парацетамол, ибупрофен, метамизол натри зэрэг эмийг халуун бууруулах, өвдөлт зовуурь намдаах зорилгоор хэрэглэж байна. Хорио цээрийн албаны мэдээллээр вирусийн шинжилгээний дээжийг Москва хотын Мытищи дүүрэгт байрлах Эрүүл ахуй, халдварт өвчний судалгааны төвд илгээж дунджаар 12-24 цагт, яаралтай тохиолдолд 6-7 цагт хариуг гаргаж байна. Вирусний тархалт ихтэй улс орноос ирж буй зорчигчдыг Шереметьево нисэх онгоцны буудлын "F” терминалаар нэвтрүүлж холбогдох үзлэг шалгалтыг хийж байна. Тухайлбал,

- Онгоц газардмагц тусгай мэргэжилтнүүд бүхээгт нэвтэрч биеийн халууныг хэмжих;

-Нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгүүдэд биеийн дулаан хэмжигч багаж болон эмч нар давхар хяналт тавих (өндөр халуурсан тохиолдолд тухайн зорчигчийг тусгаарлах байгууламжид яаралтай хүргэх);

-Баримт бичиг шалган нэвтрүүлэх хэсэгт Хорио цээрийн албаны ажилтнууд нислэгийн маршрутыг шалгах;

-Эмнэлгийн үзлэгийн цэгт ОХУ-аар дамжин өнгөрөх хугацаа 24 цагаас бага тохиолдолд биеийн халууныг хэмжих, баримт бичгийг хуулбарлан авч зөвлөмж өгөх, 24 цагаас их тохиолдолд зорчигч нэг бүрээс халдварын шинжилгээ авах;

-Зорчигчид өөрийн бүртгэл мэдээлэл, эрүүл мэндийн асуумжийг бөглөж, улсын хилээр нэвтрэх аж.

БНХАУ-ын Төв банк вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс бэлэн мөнгийг ариутган халдваргүйжүүлэх шийдвэр гаргаж, эхний ээлжид банкинд хадгалагдаж буй мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаж, дараа нь иргэдээс авсан мөнгийг халдваргүйжүүлэн долоо хоногийн дотор буцаан эргэлтэд оруулахыг мэдэгдээд байна. Харин халдварын тархалт өндөр бүс нутагт хураан авсан мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаснаас хойш 14 хоногийн дараа эргэлтэд оруулах аж. БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг Итали Улсад эмнэлгийн багаа илгээхээр төлөвлөж, талууд энэ асуудлаар зөвлөлдөж байна. Одоогийн байдлаар Хятадын тал өөрийн эмч мэргэжилтнүүдийг Иран, Ирак Улсад илгээгээд байна.

Хятадын эрдэмтэн Жун Наньшань халдвар олон оронд хамгийн багадаа энэ оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай гэсэн байна. Мөн Хятад Улс уг өвчний дэгдэлтийг хяналтдаа оруулах бодлого, төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж гаднаас халдвар орж ирэхээс хамгаалахад чиглэсэн төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. Иргэний хэргийн яам халдварт өвчинтэй тэмцэхэд тусалж дэмжсэн сайн дурын ажилтнуудыг урамшуулах үүднээс "онцгой даатгал+халамжийн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлж эхлээд байгаа талаар мэдэгдсэн байна. Тус даатгалд 18-70 насны хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд үүнд энэ сарын 10-ныг хүртэл сайн дураар туслалцаа үзүүлсэн иргэд хамрагдах аж.

БНХАУ-ын Ерөнхий Сайд Ли Көчян энэ сарын 10-нд Төрийн зөвлөлийн Байнгын хороог хуралдуулж, халдварт өвчний нөхцөл байдал сайжирч байгаа тул эдийн засаг, санхүүгийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэл өгөв. Ингэхдээ санхүүгийн байгууллагын гадаад худалдааны зээлийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг түр хугацаанд зогсоох, даатгалын компаниудыг богино хугацаанд төлбөрийн нөхцөлөө бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажилллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. БНХАУ-ын Гуанжоу хотын Сунь Яцэний их сургуулийн эрдэмтэд коронавирус +8.72 хэмд хамгийн идэвхтэй, түргэн тархдаг учраас халуун орнуудад өвчлөл удаан тархаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Тайванийн Засгийн газраас 1000-аас дээш хүн цуглахгүй байх, ийм төрлийн арга хэмжээнд оролцохгүй байхыг олон нийтэд уриалав. Мөн халдварын өндөр эрсдэлтэй Хятад, Хонконг, Макао, Өмнөд Солонгос, Итали, Иран зэрэг орноос ирж буй зорчигчдод зориулан онгоцны буудлаас байрлах газарт нь хүргэх тусгай такси үйлчилгээний журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Журам зөрчсөн иргэнийг 3300-33000 ам.доллараар торгох аж.

Тайванийн Засгийн газраас вирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг нөхөх, эрсдэлийг бууруулахад 60 тэрбум тайвань доллар төсөвлөөд байна. Тайванийн Эдийн засгийн яамнаас вирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Тайванийн 350 мянга орчим бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зориулан "Stimulus coupons” төслийг танилцуулав. Эдийн засгийн сайд Шэн Рунжин хэлэхдээ "олон нийтийг худалдан авалт хийх, төрөл бүрийн үйлчилгээ авахыг дэмжихэд чиглэгдсэн тасалбар бөгөөд Засгийн газрын 60 тэрбум тайвань долларын тусгай төсвөөс 2 тэрбум тайвань долларыг /66.86 сая ам.доллар/” уг төсөлд зарцуулна” гэв. Төлөвлөгөө ёсоор 600-800 тайвань доллартай тэнцэх тасалбарыг цаасан болон цахим хэлбэрээр тараах ба 140 мянган ресторан, 280 мянган худалдааны төв, 10 мянган зах, 1700 орчим соёл урлаг спортын төвд дээрх тасалбарыг ашиглах боломжтой болох юм байна.

Иргэд эмнэлэг, албан байгууллагад нэвтрэх, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, гараа ариутгах, биеийн халуунаа хэмжүүлэх зэрэг журмыг мөрдөж байна. Тухайлбал, Жанхуа мужийн эмнэлэгт ирсэн иргэд амны хаалт зүүгээгүй тохиолдолд 500 хүртэл тайвань доллараар торгох журам гаргав. Мөн Тайбэй хотын Нэгдсэн эмнэлэг өвчтөний эргэлтийг зогсоож, энгийн болон эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний сахиурыг 2 хүнээс илүүгүй байхаар тогтоосон байна.

Хонконгийн засаг захиргаа ахлах ангийн сурагчдын хичээлийг дөрөвдүгээр сард, бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг тавдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Харин Макаод "Covid-19”-ийн өвчлөл буурч байгаа тул сургуулиуд дөрөвдүгээр сарын 20-оос өмнө нээх аж.


Төстэй мэдээллүүд

БНСУ-д коронавирусний халдварын 114 шинэ тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д коронавирусний халдварын 114 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020/03/12, 11:19
COVID-19: Хөл хорионд орсон дэлхий

COVID-19: Хөл хорионд орсон дэлхий

2020/03/10, 11:43
Өмнөд Солонгост коронавирусний халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ

Өмнөд Солонгост коронавирусний халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ

2020/02/01, 12:37
Коронавирусний халдварын улмаас 17 хүн нас баржээ

Коронавирусний халдварын улмаас 17 хүн нас баржээ

2020/01/23, 15:05

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Аравдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

33 | 0 | 2025/08/30, 18:20
gallery image

"АН-ын даргыг аль нэг нам, мөнгө, улс төрийн хүчин томилохгүй"

60 | 0 | 2025/08/29, 11:44
gallery image

Оны төгсгөл гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй болох эрсдэл үүсжээ

67 | 0 | 2025/08/28, 17:02
gallery image

Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо

67 | 0 | 2025/08/28, 16:16
gallery image

Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

34 | 0 | 2025/08/28, 16:11
gallery image

Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик

45 | 0 | 2025/08/28, 15:23
gallery image

Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн

42 | 0 | 2025/08/28, 15:19
gallery image

Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр

41 | 0 | 2025/08/28, 14:53
gallery image

Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо

36 | 0 | 2025/08/28, 14:48
gallery image

"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ

43 | 0 | 2025/08/28, 11:04
gallery image

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

106 | 0 | 2025/08/27, 10:38
gallery image

Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа

62 | 0 | 2025/08/27, 09:33
gallery image

Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн

58 | 0 | 2025/08/27, 09:30
gallery image

Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид”

64 | 0 | 2025/08/27, 09:27
gallery image

Дорно дахины “Швейцар” Рашаан хот

66 | 0 | 2025/08/27, 09:24
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа

55 | 0 | 2025/08/27, 09:21
gallery image

Хянган нутгийн налгар наадам

51 | 0 | 2025/08/27, 09:18
gallery image

Зеленский: Эх орныхоо газар шорооноос ганц сөөмийг ч өгөхгүй гэж дайтаж байна

96 | 0 | 2025/08/26, 17:16
gallery image

Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй

67 | 0 | 2025/08/25, 19:45
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо

73 | 0 | 2025/08/25, 11:17
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ

50 | 0 | 2025/08/25, 11:14
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа

39 | 0 | 2025/08/25, 11:10
gallery image

Фото сурвалжлага | Нүүдэлчин фестивал 2025

91 | 0 | 2025/08/25, 09:59
gallery image

О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

193 | 0 | 2025/08/22, 10:52
gallery image

Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ

109 | 0 | 2025/08/21, 17:48
gallery image

99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна

87 | 0 | 2025/08/21, 17:45
gallery image

Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов

89 | 0 | 2025/08/21, 17:42
gallery image

Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна

87 | 0 | 2025/08/21, 17:37
gallery image

Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй

89 | 0 | 2025/08/21, 17:34
gallery image

Цэцэрлэгт орох хүүхдүүдээс шээс болон хялгасан хорхойн шинжилгээ авахгүй

89 | 0 | 2025/08/21, 14:10
gallery image

18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй

134 | 0 | 2025/08/20, 13:39
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна

194 | 0 | 2025/08/19, 10:14
gallery image

Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ

125 | 0 | 2025/08/18, 14:07
gallery image

Тал нутагт болзъё-1

257 | 0 | 2025/08/15, 18:08
gallery image

《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар)

160 | 0 | 2025/08/15, 18:03
gallery image

Соёлоор холбогдох хоёр орны залуус

158 | 0 | 2025/08/15, 18:00
gallery image

Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

242 | 0 | 2025/08/14, 18:18
gallery image

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

230 | 0 | 2025/08/14, 16:13
gallery image

Трампын шийдвэр дахин маргаан дагуулав

179 | 0 | 2025/08/14, 14:11
gallery image

Брэд Питт нарын зэрэг оддын гэрийг насанд хүрээгүй бүлэг этгээд “ухжээ”

179 | 0 | 2025/08/14, 10:12
gallery image

ХААН Банк “Цацралт кап-2025” байт харвааны тэмцээнийг дэмжин ажиллалаа

230 | 0 | 2025/08/13, 17:45
gallery image

Эрээн боомтоор өдөрт 13928 зорчигч нэвтэрчээ

214 | 0 | 2025/08/13, 17:04
gallery image

Австрали: Жагсагчид Израилд хориг тавихыг шаардав

739 | 0 | 2025/08/09, 14:07
gallery image

Өвөр Монголын соёлын гайхамшгийг мэдэрч, залуучуудын нөхөрлөлийг үргэлжлүүлнэ

1300 | 0 | 2025/08/05, 13:32
gallery image

Хятад, Америкийн хүүхэд, залуучуудын найрамдлын үйл ажиллагаа боллоо

1225 | 0 | 2025/08/05, 13:28
gallery image

Олон мянган жилийн түүхтэй цайны соёл

1227 | 0 | 2025/08/05, 13:24
gallery image

Дараа жилийн наадам даанч ”ойрхон”

1218 | 0 | 2025/08/05, 13:21
gallery image

Или Хятадын сүүний үйдвэрлэлийн хүчин чадлыг дэлхийд таниуллаа

1205 | 0 | 2025/08/05, 13:18
gallery image

Хятад-Монголын 5 дахь экспо 8-р сарын сүүлчээр Хөх хотод болно

1208 | 0 | 2025/08/05, 13:16
gallery image

5G технологи ямар өөрчлөлт авчрах вэ

1210 | 0 | 2025/08/05, 13:13
gallery image

Олон талт залуучуудын хэрэглээ

1172 | 0 | 2025/08/05, 13:10
gallery image

Үндэсний үйлдвэрлэлийн нисэх онгоц хөрш орноо зорилоо

1161 | 0 | 2025/08/05, 13:07
gallery image

Хятад, Монголын залуусын “Болзоо”

758 | 0 | 2025/08/05, 11:51
gallery image

ӨМӨЗО-ны соёлын аж үйлдвэрийн Ⅸ экспо эхэллээ

222 | 0 | 2025/08/05, 11:47
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл (гурав)

314 | 0 | 2025/08/04, 23:18
gallery image

Гар бие оролцон гайхалтай өв соёлыг мэдэрлээ

293 | 0 | 2025/08/04, 22:56
gallery image

Нийлүүлэлтийн гинжин хэлхээний 3-р яармагт ӨМӨЗО-ны 9 аж ахуйн нэгж оролцож байна

290 | 0 | 2025/08/04, 22:45
gallery image

Өвөр Монголын музейгээр зочилж, эртний түүх соёлтой танилцлаа

293 | 0 | 2025/08/04, 22:33
gallery image

Монгол улсын оюутнууд Или компанитай танилцлаа

299 | 0 | 2025/08/04, 22:00
gallery image

Хоёр орны оюутан залуус Бээжин шийтэй танилцав

287 | 0 | 2025/08/04, 21:40
gallery image

Их түргэн голын дэнж чимсэн монгол гоёлол

283 | 0 | 2025/08/04, 21:29
gallery image

”Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж, эдийн засгийн хөгжлийн агаарын коридорыг хамтдаа бий болгоход хамтран ажиллана

284 | 0 | 2025/08/04, 21:22
gallery image

Монгол Улсын Дархан Дээд сургуулийн багш оюутнаа хүндэтгэн угтав

276 | 0 | 2025/08/04, 21:19
gallery image

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн бүсээ “Чингис хаан” музейд бэлэглэжээ

292 | 0 | 2025/08/04, 20:36
gallery image

“60 тэрбум”-ын гэх нэрээр танигдсан Ц.Сандуйн хүү С.Аръяандэв бусдын нүүрний яс хугартал зоджээ

355 | 0 | 2025/08/04, 11:32
gallery image

Хэт борлох нь хорт хавдар үүсгэдэг үү?

1343 | 0 | 2025/07/28, 11:05
gallery image

Дорнодын “эзэн” Ш.Бямбасүрэн улс төр, бизнесийг өвлөж, бүх салбарыг атгаж байна

1823 | 1 | 2025/07/25, 11:33
gallery image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт эхлэхтэй зэрэгцэн "Эрдэнэс Тавантолгой"-г цэгцэлнэ гэх Ерөнхий сайдын мессеж

2035 | 0 | 2025/07/23, 15:31
gallery image

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол усны түвшин нэмэгдэж байна

2139 | 1 | 2025/07/22, 09:49
gallery image

БНХАУ-д болсон олон улсын уралдаанаас УДБЭТ-ын бүжигчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

2093 | 0 | 2025/07/21, 20:15
gallery image

Солонгон аашт буюу Анандагийн Тавин саяын өөрчлөлтийн цаана хэн байв?

2103 | 0 | 2025/07/21, 16:54
gallery image

Ц.Цэрэнпунцаг болон Б.Эрдэнэбатын хүүхдүүдтэй хамт бусдыг зодож хүнд гэмтээсэн өөр нэг төрийн албан тушаалтны хүүг эрэн сурвалжилж байгаа

2162 | 0 | 2025/07/21, 10:10
gallery image

АНУ-ын Техас мужид үер болж, 28 хүүхэд амиа алджээ

4205 | 0 | 2025/07/08, 12:16
gallery image

ОБЕГ: Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна

4021 | 0 | 2025/07/07, 19:40
gallery image

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээд оргожээ

4081 | 0 | 2025/07/07, 13:36
gallery image

Дидди хамгийн хүнд зүйл ангиудаас мултрав

3644 | 1 | 2025/07/03, 15:39
gallery image

Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик

3011 | 0 | 2025/07/03, 15:05
gallery image

2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”

3467 | 28 | 2025/07/03, 15:02
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

2622 | 0 | 2025/07/03, 14:21
gallery image

”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь

2715 | 0 | 2025/07/02, 17:42
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69497 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59012 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50523 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46927 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42004 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36854 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36702 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31491 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31004 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29873 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23316 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22537 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22187 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21522 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20921 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20293 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19318 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18968 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18399 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18376 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18363 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17994 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17797 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17290 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17202 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17135 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16939 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16905 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16795 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16738 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16566 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16407 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16147 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16096 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15987 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15884 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15742 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15735 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15570 | 49 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15371 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15341 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15294 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15079 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15009 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14547 | 95 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14498 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14376 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

14365 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14005 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13921 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13839 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13701 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13657 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13643 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13445 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13225 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13183 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13140 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13051 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13014 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46927 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59012 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36854 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50523 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31491 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31004 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14498 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13183 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16905 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12878 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13014 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15079 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9928 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11330 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12498 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17994 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5531 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9480 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10917 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11396 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8474 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9313 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8945 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10425 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8155 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10666 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7138 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8257 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11199 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7771 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11702 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9369 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17290 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6263 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6648 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8157 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6508 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7128 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10781 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6383 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.