| |
Монголчууд сарьсан багваахайнаас сэжиглэдэг, "хараалч амьтан” гээд хавьтаж ойртох дургүй, махыг нь ч иддэггүй шүү дээ. Сарьсан багваахай цонхны завсар орчихоод тожигнуулаад байхад хөөж туудаггүй, барьж тавьдаг ч үгүй юм. Би , өндөр цол хэргэмтэй лам нараа, эрдэмтэн судлаачдаа, өргөн дэлгэр судар номоо үзэж байгаад "Коронавирус”-ыг анагаах эм тан, вакцин гаргаад авчихаж чадна гэж боддог. Дэлхийн эрдэмтдээс юугаараа дутах билээ.
АНУ-аас сонгуулийн санал тоолох 250 хар машин авна гэнэ. Энэ хар машин чинь олон улсад "хулгай” нь илэрсэн, манай улсад ч гэсэн сэжиглэгдэж байсан техник. Ямарч программ хийгээд залилж болдог юм гэсэн. МАН-ын 2016 оны ялалтын 65 суудлыг ч хар машинтай холбон эргэлзэх явдал бий. Саяхан АНУ-ын ардчилсан намын сонгуулийн сунгаанд хар машин яаж будлиан тарив даа. Тэхэд та нар АНУ-аас нэг бүрийг нь 2000 гаруй ам. доллараар хар машин авах гэнэ. 250 хар машины нэгийг нь 2000 ам. доллараар бодоход 525 мянган ам. доллар. Монгол мөнгөөр 1,5 тэрбум төгрөг. Яаж байгаа нь энэв, Намын даргаа! Цаана чинь аюулт өвчин нүүрлэчихээд, ард түмэн амны хаалт, арван төгрөгний төлөө үхэлдэж байхад та нар сонгуулиас өөр зүйл бодохгүй, мөнгийг тэрбум тэрбумаар нь салхинд хийсгэж байж болдог юм уу?!
Миний бодлоор бол, цөөн хэдэн хүний хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн Арцатын аманд баригдчихаад байгаа нийслэлийн засаг захиргааны барилга байгууламжийг маргаашнаас эхлээд халдвартын эмнэлэг болгоё. Энэ барилга байгууламжийг чинь эрх мэдэл бүхий цөөн хэдэн хүн Д.Сүхбаатарын талбай дахь барилга байгууламжуудыг нь хувьдаа авах гэж нууц хуйвалдааны замаар бариулсан гэдэг. Хотын захиргаа нүүж болохгүй. Хотынхоо төвд байдаг жам ёстой. Бас нэг чухал зүйл байна. УИХ-ын гишүүн Т.Билэгт, Халдвар судлалын үндэсний төвийн хашаанд эмнэлэгийн зориулалттай том барилга бариад одоо хүртэл ашиглаж эхлээгүй байна. Засгийн газар, УИХ-ын нэг гишүүнтэйгээ хэл амаа ололцоод энэ чухал үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ашиглаж болмоор л санагдах юм. Үүнд хойшлуулалгүй арга хэмжээ авмаар байна.
Улаанбаатар хотод ариутгал устгалын томоохон алба байсан. Одоо хаана юу байдагийг мэдэхгүй. Эрүүлийг хамгаалах системд хамгийн чухал зүйлийн нэг нь энэ л дээ. Би, засгийн газрыг төсөвтөө тодотгол хийж хэдэн тэрбум төгрөг гаргаж өгөөч гэж нэхээд байгаагийн учир нь энэ урьдчилан сэргийлэлтийн ажилд онцгой анхаармаар байгаа юм. Энэ хөгжилтэй улсууд чинь гудамж талбайнуудаа зориулалтын машинаар яваад ариутгачихдаг юм байна. Ядаж л тэр машинаас хоёр гурвыг оруулж ирэх юмсан гэсэн санаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?