| |
Сөүлийн Дээд шүүхээс БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг мөнгө завшсан, их хэмжээний авлига авсан хэрэгт буруутай гэж үзэж, түүнд 17 жил хорих ял оноосон байна.
Мөн нийтдээ 15.7 сая орчим ам.долларын торгууль төлөх шийдвэр гарсан бөгөөд түүнийг шүүхийн танхимд баривчилжээ.
Ли Мён Баг өмнө нь авлига, хээл хахуулийн хэргээр ял эдэлж байсан юм. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 5-нд Сөүлийн дээд шүүх түүнд 15 жил хорих ял оноосон боловч 2019 оны гуравдугаар сард эрүүл мэндийн байдал муудсан шалтгаанаар батлан даалтаар суллагджээ.
Эх сурвалж: tass.com |
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?