![]() |
УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсан даруйд иргэн А.Кадырбек тус хуулийн 30.8 дахь заалт буюу "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд хандсан. Мөн гавьяат хуульч Ц.Шаравдорж Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Түүнийг олон нийт гавьяат хуульч гэхээсээ илүү МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн гэж харж байгаа нь нууц биш. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг зарим хүмүүс МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан гэж үздэг. Түүнд зориулсан ч бай, үгүй ч бай уг заалтыг тойрсон маргааныг хагалах газар нь Үндсэн хуулийн Цэц. Эрх баригч намын дэмжлэгтэйгээр УИХ-аас томилогддог Үндсэн хуулийн Цэцийн гишүүдэд энэхүү маргааныг хагална гэдэг амаргүй. Уг нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат байдлаар ажиллаж ирснийг нь өмнөх үеийн түүхүүд нь гэрчилдэг. Мөн энэ удаагийн шийдвэрээрээ ч гэрчилж байгаа бололтой. Тодруулбал, Цэц иргэн А.Кадырбек, Ц.Шаравдорж нарын мэдээллийг хэлэлцэхгүй хугацаа хожих гэсэндээ коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хуралдахгүй гэсэн шийдвэр гаргачих шиг боллоо. Ийм шийдвэр гаргахад коронавирусээс илүү УИХ-ын сонгуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх маргаан нөлөөлсөн гэсэн үг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?