| |
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, одоогоор 26 хүн нас барж, маш хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан. Энэхүү саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцээд 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд бүх сургууль цэцэрлэгийг амраах шийдвэр гарлаа .
Дашрамд дурдахад томуугийн вирусийн тархалт улсын хэмжээнд 10 хувьд хүрээд байна. Уг тархалт 10 хувьд хүрсэн тохиолдолд нийгмийн хэмжээний тархалт гэж үзэж хөл хорио тогтоох журамтай ажээ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?