![]() |
Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар нийслэлээс 24 мянга гаруй угаар мэдрэгч ирээд байна. Үүний эхний ээлжийн 7000 орчим угаар мэдрэгчийг 20, 24, 25, 27, 32, 37-р хороодод тарааж, суурилуулах болон хэрхэн ажиллуулах талаар мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Харин өнөөдрөөс 2-р ээлжийн 17 мянга гаруй угаар мэдрэгчийг 1-8 хороод болон 26-р хороонд дүүргийн төр захиргааны байгууллагын 200 гаруй албан хаагчид мэдрэгчийг тарааж эхлээд байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?