| |
Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж "Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч 20 настай эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад дуудлагаар явж байсан "Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлджээ.
Хэрэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны 01:00 цагийн үед болсон байна. Согтуу жолоочийн балгаар нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлдэг түргэн тусламжийн автомашин эвдэрч, үйлчилгээнд гарч чадахааргүй болсон байна.
Өнгөрөгч шөнө ТЦА-нд 390 дуудлага, мэдээлэл ирснээс 324 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага зонхилж байсан бөгөөд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэн байна. Мөн согтуугаар тээврий
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?