| |
Шинэ жил болох гээд монголчууд "заншил ёсоороо” ухаанаа алдаж, сонор сэрэмжээ гээв. "Сэжигтэй зүйл” гэвэл төр засаг сонгуулийн хуулиа ямар ч саад тотгоргүй хийж байна. Их л сайндаа өөрсөддөө тохируулж хийлээ гэсэн гомдол, шүүмжлэл нь үл мэдэгдэх гоншигнуур үг хааяа унагах. Бас завтай нэг нь намайг баахан загнах. "Юмаа бичихгүй удаад л, залхуу хар шаар.” Хэдийгээр би хэн нэгний захиалсан сонин биш боловч Монголд оронд тулгарсан сайн муу дуудлагын талаар бичих нь судлаач миний үүрэг гэж бодно…
ҮХНӨ үйлчилж эхлээгүй учраас энэхүү ноцтой дүгнэлтийг манайхан одоохондоо "ойлгохгүй”. Харин сонгуулийн дараа үйчилж эхлэхээр залилуулж, хүчиндүүлснээ мэдэх, мэдрэх нь гарцаагүй. Иймээс энэ дүгнэлтийг сайн тогтоож авахыг хүсч байна.
Үнэн хэрэг дээрээ манай хувьд сонгуулийн систем гэхээсээ санал тоолох, хянах, шалгах систем нь илүү их ач холбогдолтой, учир нь сонгуулийн луйвар дээрэм сонгуулийн системд (хүн сонгож дугуйлах) биш, харин санал тоолох, түүнийг хянах системд гардаг.
Сонгуулийн дараа Монгол орны баялгийг зарах, түүнд эзэн суух өрсөлдөөн тэмцэл болно. Хамгийн эхлээд Таван Толгойг "эргэлтэд оруулна”. Харин хэн "эргэх”, "эргэлдүүлэх” нь тодорхойгүй боловч өрсөлдөөн тэмцэл аль хэдийн эхэлсэн. Ямар ч гэсэн олон улсыг татан оролцуулсан, мөн оролцсон хатуу ширүүн өрсөлдөөн болох нь гарцаагүй. Цаашаа бол Хармагтай, Асгатын орд, ураны ордууд, газрын ховор элемент гэхчлэн Монголын баялаг дуусашгүй
Монгол Улс "ардчиллын онц сурлагатан” гэж өхөөрдүүлэх "хүүхэд нас” ард үлдэж, олон улсуудын дунд маневрлах боломж үлэмж хумигдаж, байгалийн баялгаас өөр хүний анхаарал татах зүйлээр маруухан гэдгээ ойлгов. Энэ нөхцөлд шийдвэр гаргах хувилбарууд маш их багасаж, үүнийг хуучин аргаар зохицуулах боломж хомсдов.
Ирэх сонгуулийн үр дүнгээр МАН 39+10 = 49 суудал (50), АН 39–20 = 19 (20) суудал, бусад нам, бие даагчид 6 орчим суудал авна гэсэн урьдач тооцоо хийж байна. Мэдээж хэрэг наашаа цаашаа 3-5 суудал хөдөлж болох л байх. Гэнэтийн хүчин зүйл гараад ирэхгүй бол том хэмжээний савалгаа үүсэх магадлал одоохондоо тун бага.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?